Д.Тогтохсүрэн: "Богд Зонхова"-г барих 32 тэрбум төгрөгийг царцаана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 22

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.11.22/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар ямар асуудал хэлэлцсэн талаар тус намын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. 

Тэрбээр "МАН-ын бүлгийн ээлжит хурлаар хоёр асуудал хэлэлцсэн. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн төсөл болон Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр 2022, 2023 онд хэрэгжүүлэх гэж байгаа ажлын талаар танилцуулга сонслоо. Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд оруулж байгаа нэг л асуудал бий. Энэ бол агаарын хөлөг, онгоцны шатахуунтай холбоотой асуудал юм. Эрэлтийг нь нэмэгдүүлж, үнийг нь бууруулах зорилготой. Энэ хуулийн төслийг Засгийн газар яаралтай өргөн барьсан, бүлэг хэлэлцээд дэмжсэн. Харин авто замын түгжрэл бол тулгамдаж байгаа том асуудал. Засгийн газраас онцгой анхаарал тавихаар төлөвлөж байгаа юм билээ. Олон арга зам хотоос танилцуулж байна. Тодорхой, бодитой үр дүн гаргаж ажиллах шаардлагатай гэж үзлээ" гэв. 

Түүнчлэн "Хөшөөний асуудлыг бүлгийн хурлаар яриагүй. Засгийн газраас мэдээлэл хийсэн байх гэж бодож байна. Энэ төсвийг Засгийн газраас оруулсан асуудал. УИХ оруулж ирээгүй. Нийгмээс маш хүчтэй шүүмжлэл ирж байна. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч тодорхой хүмүүсийг дуудаж, тодорхой чиглэл өгсөн. Засгийн газраас энэ хөрөнгийг зарцаах шийдвэр гаргахаар ажиллаж байгаа юм билээ. Ойрын үед Засгийн газар мэдээлэл хийх байх" гэж тодотголоо. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.74.186) 2021 оны 11 сарын 23

МАНамынхан тэнгэрт байгаад юу ч харахгүй байна даа.

1  |  0
Top