Н.Алтанхуяг: Цахим бичлэг худалдсан этгээдэд торгуулийн ял үйлчлэхгүй, ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА хүлээлгэх ёстой

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 23

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2021.11.23/ хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2021.05.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.АЛТАНХУЯГ "Ажлын хэсэг өчигдөр хуралдсан л даа. Би нэг зүйлийг сайн ойлгоогүй. Цахим бичлэг худалдсан, эрхтэн дархтнууд тэр бичлэгийн ямар нэгэн хэлбэрээр аваад олон нийтийн сүлжээнд тараасан бол тэр хүмүүст торгуулийн ял огт үйлчлэхгүй ээ. Манай нийгэм зориуд зохион байгуулалттай хийж сураад хэдэн жил болчихсон. Тэр хүмүүст зүгээр л эрүүгийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Торгоно, зорчих эрхийг хязгаарлана гээд байх юм" хэмээн ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top