МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2021.11.24/ хуралдсан билээ.
Хуралдаанаар Их хурлын товыг тогтсон юм. Тус намынхан 1206 онд Их Монгол улс байгуулагдсан оныг бэлгэдэж арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Их хурлаа хуралдуулахаар товложээ. Энэхүү хуралдаан нь дөрвөн жилд нэг удаа болдог намын ээлжит их хурал аж.
Хуралдаан хоёр өдөр үргэлжлэх бөгөөд цар тахлын дараах Шинэ сэргэлтийн бодлогоо батлах аж. Энэхүү бодлого нь КОВИД-19 цар тахлын давлагаанд хямарсан нийгэм, эдийн засгийг сэргээх зорилготой бодлого байх гэнэ.
Их хурлаар МАН-ын даргыг батламжилна гэх таамаг байсан ч МАН-ын Бага хурал өнгөрсөн зургаадугаар сард хуралдаж, намын даргаараа Л.Оюун-Эрдэнийг баталсан нь хүчин төгөлдөр шийдвэр гэж үзэж байна.
Өөрөөр хэлбэл, цар тахлын үед олон нийтийн арга хэмжээнээс аль болох татгалзах үүднээс Бага хурлаараа намын даргаа сонгож, батламжилсан тул Их хурлаар батламжлах шаардлагагүй гэдгийг эх сурвалж тодотголоо. МАН-ын дүрэмд зааснаар Их хурлын бус чөлөөт цагт Бага хурал бол намын төлөөллийн дээд бүтэц гэж заасан байдаг аж. Иймд зургаадугаар сард хуралдсан МАН-ын 11 дүгээр Бага хурлын нийт гишүүдийн 2/3 саналаар Л.Оюун-Эрдэнийг намын даргаар сонгож, Улсын дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлсэн байна.
Мөн Удирдах зөвлөлийн хурлаар авлигатай тэмцэх арга хэмжээг нэлээд идэвхжүүлэх тухай ярилцжээ.
Сэтгэгдэл ( 4 )
СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО НЬ НАМДАА АВИЛГАЛ ӨГСӨНӨӨР АВИЛГАЛААР ЭХЭЛДЭГ ОДОО ХУВЬ ХҮНИЙ НУУЦЫГ ХУУЛИАР ХАМГААЛЖ БАЙГАА ЦАГТ АВИЛГАЛ ИЛ ТОД БАЙЖ ЧАДАХГҮЙ ЭЭ ҮНЭНИЙГ НЬ ИЛЭРҮҮЛЭЭД ХЭЛСЭН ХҮМҮҮСИЙГ Л ХУВЬ ХҮНИЙ НУУЦ ЗАДРУУЛСАН ХЭРГЭЭР ТАСЛАН ШИЙТЭГДЭГ Л БОЛНО УИХ-ЫН ГИШҮҮД НЬ БҮГД ӨӨРСДИЙН МУУ МУУХАЙ ЛУЙВАРЫН АЖЛАА НУУЦЛАН ДАРХЫГ БОДОЖ БАЙНА ИЙМ Л ТӨРТӨЙ ШУДРАГА ЁС ЯРИХЫН Ч ХЭРЭГ БАЙХГҮЙ ШҮҮХ ЦАГДАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГА НЬ АВИЛГАЛД ИДЭГДСЭНИЙГ ЗГ-ЫН ТЭРГҮҮН НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРСӨН ШҮҮДЭЭ...
Su.Haynhyrvaa.Undarmaa.Gatan avgai.Anandbuzar .Delgersaihan gd toolood barshgui.Bitgii hudlaa surjigneed hutsaad bai.Ideh zugaalajahaas eer hiisen uomgui.Terbumaar munge idej bn.
МАН 100 жилээ тэмдэглэж короно тараасан, одоо их хурлаа хийж яах гэж байгаа болоо
Өөрсдөө авилгачид бэздээ. Өөрсөдтэйгээ тэмцэнэ гэж үлгэр бэз