ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ, ундаа олно

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 26

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ХОЁР ХАР ШАР МЭНГЭТЭЙ БАР ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.11.26  Баасан гараг
  • Билгийн тооллын: 22
  • Үс засуулвал: Идээ ундаа элбэг олдоно
  • Наран ургах, шингэх: 08.14-17.05
  • Барилдлага: Идэр   
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр морь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, хараал, жатхыг буцаах, амилуулах, өглөгийн түллэг хийх, хишиг дуудуулах, хот балгадын үйл, цэрэг, цагдаагийн үйл, андгай тангараг, гэрээ, хэлцлээ буцаахад сайн. Золиг гаргах, бомбын үйл, хүүхэд хөлд оруулахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top