Монгол Ардын намын Их хурлыг товлосонтой холбогдуулан тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өнөөдөр /2021.11.25/ мэдээлэл хийлээ.
Монгол Ардын намын /МАН/ Удирдах зөвлөл 2021 оны арваннэгдүгээр сарын 23-ны өдөр хуралдаж намынхаа 30 дугаар Их хурлыг энэ оны арванхоёрдугаар сарын 6, 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулахаар товложээ.
Намын их хурлаар:
Мөн МАН эрх барьж байгаа улсын төрийн хүчний хувьд дэвшилтэд бодлогоодыг нийгэмд дэвшүүлэн тавих бодлогын асуудлуудыг танилцуулна.
Түүнчлэн хурлын хүрээнд МАН нээлттэй, ил тод улс төрийн нам болж байгаагийн хувьд томоохон бодлогын асуудлуудыг тавина.
Үүнд:
Нэгдүгээрт: Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх Шинэ сэргэлтийн бодлогыг МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын их хурлын төлөөлөгчдөөр дамжуулж, олон нийтэд хөтөлбөрөө танилцуулна.
Хоёрдугаарт: Сонгодог парламентийн тогтолцоогоо улам бүр төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд намын УЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэл тавина.
МЭДЭЭЛЛИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 3 )
Зөв
нам нь анхааралдаа аваад л... наад хууль, хүний эрхийн, байгууллагууд чинь анхаардаггүй юм уу, эсвэл энэ чиг үүргээ намд хандивлачихсан уу
ТЭТГЭВРИЙН НАС НЬ 10- ААД ЖИЛЭЭР ХЭТЭРЧИХСЭН ХҮМҮҮС ТӨРИЙН ЗАХИРГАА, ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГАД САНДАЛ БӨГЛӨӨД СУУЖ БАЙХ ЮМ. ЭНЭ ЧИНЬ ЗАЛУУЧУУДЫН АЖЛЫН БАЙРЫГ БУЛААЖ,, ЗАЛУУСЫН АЖИЛЛАХ, ХҮНИЙ ЭРХ ЗӨРЧИЖ БАЙГАА ҮЙЛДЭЛ БИШ ҮҮ??? МАН ИЙМ ЗҮЙЛД ЯАГААД СОХОР ЮМ ШИГ ХАНДАЖ БНА ВЭ?