ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ үргэлжид ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ

ХАР МОРЬ ӨДӨР

 

  • Аргын Тооллын: 2021.11.30  Мягмар гараг
  • Билгийн тооллын: 26
  •  Үс засуулвал: Жаргал үргэлжид ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.19-17.02
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Мунхрахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top