УИХ дахь Ардчилсан намын /АН/ бүлэг өнөөдөр /2021.11.29/ мэдээлэл хийлээ.
АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
-Дулааны цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаар ажиллаж байгаа боловч эрчим хүчний нөхцөл байдал эрсдэлтэй байна. Өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Засгийн газрын дэд дарга Монголд айлчлаад буцсан. Энэ талаарх мэдээллийг холбогдох яамнаас асууж тодруулж хурлаар хэлэлцлээ. Монгол Улс эрчим хүчний нөөцийг долоон хувиар өсгөсөн байна. Эгийн голын усан цахилгаан станцын ТЭЗҮ хийгдсэн. Гэвч Оросын тал Байгал нуурын эмзэг экосистемийг хадгалахад саад учруулна гэж үзжээ. Байгал нуураас гарч байгаа усны эх үүсвэр дээр таван цахилгаан станц ажилладаг бол орж байгаа эх үүсвэрт нь усан цахилгаан станц ажилладаггүй. Биологийн нөхөн сэргээлт дээр нь Олон улсын судалгааны байгууллага болох Францын компани ажиллаж байна. Дүгнэлт нь удахгүй гарна. Эрчим хүчний ачааллын оргил үед ОХУ-аас нэмж 100 Мвт-ын цахилгаан авахаар болжээ. Цаашид гэрээ хэлэлцээр хийх юм байна. Эрчим хүчний салбарыг өөр түвшинд хүргэх цаг нь болсон.
АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа:
-Эрчим хүчний салбарынхан зовлон жаргалаа ярилаа. Салбарын сайн тал гэвэл асуудлуудаа мэргэжлийн түвшинд маш сайн мэдэж байна. Гэхдээ АН-ын бүлгийн гишүүдийн зүгээс арга барилаа өөрчлөөч ээ гэдгийг хэлсэн. Лобби хийхдээ муу, зориггүй байна. Төсөв батлахын өмнө уулзаж бэрхшээлүүдээ ярихгүй бол Эрчим хүчний сайд нь уг салбарыг маш аюултай байдалд байгааг хэллээ. Хэзээ мөдгүй зогсох магадлалтай байна. Маш их өртэй. Хөрөнгө оруулалтууд орж ирэхгүй байна.Тиймээс эрчим хүчний салбар хүндрэлтэй байна. Улсын төсөвт бол мөнгө байгаа. Хэдэн тэрбумаар нь хөшөө,барилгад зарж байна. Гэтэл яагаад доголдолд орсон эрчим хүчний салбарт олигтой мөнгө хуваарилсангүй вэ. Үүнийг бид гайхаж байна.
Сэтгэгдэл ( 6 )
АН ЗАСАГЛАЖ БАЙХАД САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ НАР БИДЭНД МАШ ИХ МӨНГӨ БАЙНА, ТҮҮНИЙГ ШИНГЭЭХ ГАЗАР МОНГОЛД АЛГА ГЭЭД Л ХУЦААД БАЙСАН. ТЭР ИХ МӨНГӨӨРӨӨ 5-Р ЦАХИЛГААН СТАНЦАА БАРЬЖ БАЙХГҮЙ ҮХСЭН ҮЛИЙГЭЭ ХИЙЖ БАЙСАН ЮМ БЭ????
Засгийн газар эрчим хүчний салбараа өөрсдөө үнэгүй болгоод байхаар аргаггүй ш дээ!!! Үнэгүй болохоор хайрлах, гамнах, сэтгэлгээ дутаад байна. 5-р цахилгаан станцын суурийн нээлтийг 5 удаа тууз хайчилж хийсэн, одоо хүртэл баригдаагүй, төсөв мөнгө нь хаана яваа юм бүү мэд
shuud l hyatad uvur mongoltoigoo niilyaa l gene bizdee,neeh suirlee muilee gej sur badraagaad
Тэр яахав дээ. Эхлээд хөшөөгөө босгож авья. Цемент хямд байгаа юм чинь...
Ене балай авгайг ухехийг харж байна\n
mongolyn gaynuud\n