УИХ-ын дарга Г.Занданшатар ЭНЭТХЭГ улсыг зорилоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 11 сарын 30

УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2021.11.30/ албан ёсны айлчлал хийхээр Энэтхэг улсыг зорилоо.

Тэрбээр тус улсын Парламентын дээд танхим Ражя Сабха-гийн дарга Веркаяа Наиду болон Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга Ом Бирла нарын урилгаар 2021 оны арванхоёрдугаар сарын 1-5-ны өдрүүдэд БНЭУ-д албан ёсны айлчлал хийхээр болсон юм.

Энэхүү айлчлал Монгол, Энэтхэгийн Стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлж, улс төрийн итгэмжилсэн харилцааг улам бэхжүүлэх, парламент хоорондын хэлхээ холбоог өргөжүүлэх зэрэг олон чухал асуудлыг хэлэлцэн ярилцах, үр дүнд хүрэх ач холбогдолтой айлчлал болно гэж УИХ-ын дарга Г.Занданшатар үзэж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top