Хоёр туулай хөөсөн Д.Ганбат ХООСОН ХОЦРОХ вий дээ?!

Б.Төрбат | Zindaa.mn
2021 оны 12 сарын 01

"Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно" гэх эртний үг бий. Одоо цагт энэ үг УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбатад яг цав тохирчээ.

Учир нь, нам нь эвээ олохгүй, хоёр хуваагдсан хэвээр байна. Харин мань эр хоёр талын дарга болох О.Цогтгэрэл, М.Тулгат нарын хэн хэнд нь "үйлчилж", хэн хэнийг нь түшиж явна.

Уг нь, мань эр өнгөрсөн сард О.Цогтгэрэл даргатай АН-ын зохион байгуулсан "Эвлэрлийн их хурал"-д оролцсон. Тэрхүү хурлаас гарсан шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаагаа ч мэдэгдэж байлаа. Харин дээрх хурал болон хурлаас гарсан шийдвэрийг М.Тулгат даргатай АН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлсэн юм.

Тэгвэл саяхан л О.Цогтгэрэл даргатай АН-аас гаргасан шийдвэр, үйл ажиллагааг дэмжиж явсан УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат М.Тулгат тэргүүтэй АН-ын Үндэсний бодлогын хорооны хуралд оролцож, Тэргүүн дэд даргаар томилогджээ.

Хэрэв уншигчид санаж байгаа бол мань эр өнгөрсөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулиар хүртэл хоёр талд гүйж, "хоёр туулай" хөөж байв.

Тэрбээр намаасаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихийн тулд О.Цогтгэрэлийн АН болон М.Тулгатын АН-ын аль, альд нь бүртгүүлж, хэн хэнийх нь сурталчилгааны нээлтэд оролцож үг хэлсэн билээ.

Үүнээс харахад намынхаа эв нэгдлийг чухалчилж, эв түнжинтэй байхад нь тодорхой хэмжээний үүрэг гүйцэтгэх ёстой УИХ дахь АН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Ганбат хоёр туулай хөөж, албан тушаал өгсөн хэнийг нь ч дэмжихээс сийхгүй нэгэн бололтой. Тэгээд ч хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцорно гэдэг. Эцэстээ тэр нам ч үгүй, албан тушаал ч үгүй хоцрох вий дээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.73.16) 2021 оны 12 сарын 02

Хоосон бидон бол хоосон л хоцорно шүү дээ, мэдээж хэрэг.

0  |  0
. Төр(202.126.88.58) 2021 оны 12 сарын 01

Итгэж найдаж явсан АН маань ингэж хогийн замаар орох гэж харамсмаар юмаа бятаан бол хөөсний гар шүү дээ.

0  |  0
Od(66.181.160.97) 2021 оны 12 сарын 01

ZÀRTAI TENEG

0  |  0
zzzzz(66.181.178.97) 2021 оны 12 сарын 01

ene teneg ali khezeenii khooson khotsorson shuu dee

0  |  0
Top