Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагналаа

2021 оны 12 сарын 01

Монгол Улс, ОХУ хоорондын иж бүрэн стратегийн түншлэлийг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2021 оны арваннэгдүгээр сарын 24-ний өдрийн зарлигаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Давааг ОХУ-ын "Найрамдал" одонгоор шагнав.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавров 2021 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Элчин сайд Д.Даваад "Найрамдал" одонг гардуулсан бөгөөд С.В.Лавров нь Элчин сайд Д.Даваагийн хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлж, талархал илэрхийлэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(150.129.143.160) 2021 оны 12 сарын 01

МОНГОЛЫНХОО ТӨЛӨӨ ХУРУУГАА Ч ХӨДӨЛГӨӨГҮЙ МӨРДӨСНИЙ ГОЛ !!! ОРОСЫН ТӨЛӨӨ МОРЬ НОХОЙ МЭТ ЗҮТГЭСЭН ДҮЛЗЭН !!!

1  |  0
Top