Европын Аюулгүй Байдал, Хамтын Ажиллагааны Байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн албанаас 2021 оны арваннэгдүгээр сарын 24-25-ны өдрүүдэд Узбекистан Улсын Ташкент хотноо зохион байгуулсан “Эрүүгийн шударга ёсны асуудлаарх Төв Азийн мэргэжилтнүүдийн наймдугаар уулзалт”-д монголын талаас Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрх зүйн газрын захирал С.Сүхболд тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.
Ташкент хотноо 2021 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр тэр бээр тус улсын Гадаад харилцааны яамны Гэрээ, эрх зүйн газрын дарга профессор Комил Рашидовтай ажлын уулзалт хийв.
Талууд хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүний импорт, экспортыг нэмэгдүүлэх, дэмжих тухай хэлэлцээр, мөн хоёр улсын Гадаад харилцааны яамд хоорондын төлөвлөгөөний төслийг тус тус ойрын хугацаанд тохиролцох чиглэлээр санал солилцов.
Сэтгэгдэл ( 0 )