МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна.
Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илтгэл тавьсан билээ.
Тэрбээр илтгэлдээ "Жил бүр дунджаар нэг аймгийн оршин суугчидтай дүйцэх хэмжээний хүн ам нийслэлд шилжин суурьшиж, 70-80 мянга гаруй авто машин шинээр замын хөдөлгөөнд нэмэгдэн орж байна. Нэг үгээр хэлбэл, Монгол Улс НЭГ ХОТ УЛС болжээ. Иргэд өдөрт дунджаар 2.4 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж, сүүлийн 10 жилийн алдагдсан боломжийг өртөг 11.8 их наяд төгрөг болсон байна. Улаанбаатар хотын түгжрэл бол өнгөрсөн 30 жилийн улс төрийн хэт тогтворгүй байдал, шат дараалсан олон сонгуулиудын хийрхэл, асуудалд өнөө маргаашаа аргацааж, гал унтраах байдлаар хандаж ирсэн хандлага, тооцоо судалгаагүй популист шийдвэр, авлигад идэгдсэн албан тушаалтнуудын АРЧААГҮЙ, хариуцлаггүй байдлын ТӨЛӨӨС юм" хэмээн онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )