Д.Амарбаясгалан: Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд анхаарч ажиллана

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.06/ "Ub palace"-ын их танхимд үргэлжилж байна.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Цахим технологийн дэвшлийг бүх салбартаа амжилттай нэвтрүүлэх боломжтой. Ингэснээр мөнгө хүч шаардсан сонгуулийн мөнгийг бууруулах зэрэг ажлыг хийж байна. Өнгөрсөн УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сонгогчдод чиглэсэн сурталчилгаа, ажлыг цахимаар амжилттай зохион байгуулсан. Энэ нь зөвхөн манай нам төдийгүй бүх улс төрийн намуудад ч хамааралтай. Цахим шилжилт бол манай намын шинэ зууны тэргүүлэгч чиглэл байх болно. Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх чиглэлд хэлэлцүүлэг өрнөж, санал санаачилгатай ажиллана. Засгийн газрын дундаж наслалт 1.8 жил байгаа нь тогтвортой ажиллахад сөргөөр нөлөөлж байна" хэмээн илтгэлдээ тодотголоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top