МАН-ын Их хурал: Ю.Цэдэнбалыг хэлмэгдсэнд тооцож, цагаатгасныг зарлав

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын Их хурал түр завсарлалаа. Үдээс хойш илтгэлтэй холбоотой гишүүдийн асуулт хариулт яваад, дараа нь намын даргаа сонгож, томилох аж. 

Хуралдааны эхэнд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого" илтгэл тавьсан бол МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Нийгэм дэх улстөрийн намын оролцоог сайжруулах, илүү ойлгомжтой мэргэжлийн институт болох" талаар илтгэл тавив. Д.Амарбаясгалангийн хувьд энэ удаагийн их хурлаар дүрэмд өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын хэрэгт холбогдсон гишүүдэд хатуу хариуцлага тооцдог байх заалт оруулахаар төлөвлөж байгаагаа дуулгав. 

Мөн шүүхээс Ю.Цэдэнбал агсныг цагаатгасан шүүхийн тогтоолыг гардаж авснаа хурлын нарийн бичгийн дарга, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа дуулгав. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.198) 2025 оны 03 сарын 13

Цэдэнбал өөрөө олон хүнийг хэлмэгдүүлж явсан даа, хохь нь л гэж бодож явдаг шүү

1  |  0
Одон(66.181.161.73) 2025 оны 03 сарын 13

Орон гэр алдар хүндийг буцааж өгөөч

1  |  0
Зочин(59.153.112.247) 2025 оны 03 сарын 13

Зууны манлай авлигалч,хулгайч.луйварчин Н.Энхбаяр гэдгийг мартаж болохгүй.

1  |  0
Иргэн(66.181.179.22) 2025 оны 03 сарын 13

Өөрсдөө хэлмжгдүүлээд цагаатгах гэдэг жүжиг юм

1  |  0
үү ээ(202.21.113.82) 2025 оны 03 сарын 13

Энхбаяр хэлмэгдсэн шүү дээ цагаатгах хэрэгтэй \n

2  |  0
Www333(64.119.20.69) 2025 оны 03 сарын 13

Khelmegduulsen khumuust yamar khariutslaga khuleelgekh ve? Ter l sonin bn.

2  |  0
Top