Д.Тогтохсүрэн: Намын даргыг сонгох, батлах асуудлыг өнөөдөр эцэслэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал түр завсарлалаа. Хурал 14:00 цагаас үргэлжилнэ. 

Тэгвэл яг одоо МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийж байна. 

Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Нийт 1248 төлөөлөгч хуралд оролцож байна. Мөн 200 гаруй намын гишүүд урилгаар оролцож байна. Их хурлын төлөөлөгчдийн 44 хувь нь анх удаагаа оролцож байна. Их хуралд оролцож байгаа нийт төлөөлөгчдийн 24 хувь нь эмэгтэйчүүд, 15 хувь нь залуус байна. Их хурлаар есөн асуудал хэлэлцэнэ.

Үдээс хойшхи хуралдаанаар гишүүд асуулт хариулт, саналаа хэлнэ. Өнөөдөртөө багтаж намын даргаа батлахаар төлөвлөж байна. Маргааш УИХ-ын даргаас тавьж хэлэлцүүлэх илтгэлүүдийг хэлэлцэнэ. Төгсгөлд нь намын Бага хурал, Хяналтын хороог сунгаж байгуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ" гэх товчхон мэдээллийг өглөө. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonin(192.82.85.46) 2021 оны 12 сарын 06

ardin nam shine zasag bailgulah geed ehseg gishud nuuts hubildna higed alban tushal hubaj baigad barigdad uhtel zoodon bolgod.humuus ih alaban tushal abah husletei boljee.

0  |  0
Top