Д.Амарбаясгалан: Албан тушаалтнууд хүний эрхийн мэдлэг муутай байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал түр завсарлалаа. Хурал 14:00 цагаас үргэлжилнэ. 

Тэгвэл өнөөдөр /2021.12.06/ МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан болон УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Сангийн сайд Б.Жавхлан нар мэдээлэл хийлээ.  

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "Хүний эрхийн хууль эрх зүйн орчныг сайжруулах том зорилт тавьж байна. Хүний эрхтэй холбоотой асуудлаар дөрвөн хүн тутмын нэг нь мэдээлэл, мэдлэгтэй байна. Гэхдээ 30-40 хувьтай л мэдлэгтэй байна. Тиймээс хүний эрхийг хамгаалах чиглэлд анхаарч, ажиллах нь чухал байна. Шийдвэр гаргадаг албан тушаалтан нь хүртэл мэдлэг, мэдээлэл муутай байгаа нь судалгаанаас харагдсан. Хоёрт, МАН Засгийн эрх барьж байгаа хугацаандаа төрд ажиллаж байгаа албан тушаалтан, төрийн албан хаагчдиын харилцаа, хандлага дээр анхаарч ажиллах болно" гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин-0(103.212.119.248) 2021 оны 12 сарын 06

Нарийн яривал дүүргүүдийн намын байгууллага нь ахмадууддаа тавих анхаарал сул байгаа. Хэдэн жилийн өмнө хаа байсан СХД-т амьдардаг дүү маань АН анхаарал халамж тавих талаар илүү гэнэ. Улсад олон жил ажилласан ахмадуудын бүртгэл судалгаатай учир дүүрэг, хороотой хамтран зарим хүмүүсийг төрийн шагналаар шагнаж баярлуулсан гэсэн. ХУД-ийн намын байгууллагад ямар хүмүүс яаж ажилладгийг мэдэхгүй, танихгүй. Осолдохгүй сонгууль болохоор л зураг хөрөгөө тавиад л сонгож өгөөч гэсэн хөдөлдөг газар байдаг. Тэгээд ерөнхийлсөн ярианаас цаашгүй дээ.

0  |  0
Top