МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-д үргэлжилж байна.
Тэгвэл намынхаа Их хуралд УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцоно. Учир нь, тэрбээр БНЭУ-д хийсэн албан ёсны айлчлалаа өндөрлөж, тусгаарлалтад байгаа юм.
Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн цахим хуудаснаа "Миний бие БНЭУ-д хийсэн албан ёсны айлчлалаа дуусгаж эх орондоо ирсэн бөгөөд тусгаарлалтад байгаа тул намынхаа Их хуралд цахимаар оролцох болно" гэж мэдэгджээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар маргааш /2021.12.07/ намынхаа Их хуралд илтгэл тавьж, хэлэлцүүлэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
БИЕЭР ХОР НАЙРУУЛЖ ЧАДАХГҮЙ АЛСААС ХАТГАН ТУРХИРЧ ЯВАА