Эрх баригч намынхан НЭЭЛТТЭЙ НАМ болох зорилт тавьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.06/ "Улаанбаатар палас"-т үргэлжилж байна. Хоёр өдөр үргэлжлэх энэхүү Их хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэл тавьсан. Тэрбээр “Шинэ зуун дэвшилтэт бодлого” сэдвийн хүрээнд ирэх дөрвөн жилийн хугацаанд хийж, хэрэгжүүлэх ажлаа тайлагнасан.

Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн илтгэлээс "НЭЭЛТТЭЙ НАМ" сэдвийг онцолж байна.

Тэрбээр "МАН эрх чөлөө, шударга ёс, эв санааны нэгдлийн үнэт зүйлээ түгээн дэлгэрүүлэх, нийгмийн бүлгүүдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалах, нээлттэй, ил тод нам байх чиглэлээр шинэчлэлийг амжилттай хийж байна" хэмээн илтгэлийнхээ үеэр тодотгосон.

Учир нь, тэд "Улс төрийн нам нь үзэл санаагаа түгээн дэлгэрүүлэх, гишүүд, дэмжигчдийнхээ бааз суурийг бэхжүүлэх, үйл ажиллагаа нь нийгэм рүү чиглэсэн нээлттэй, ил тод байх ёстой" гэх зарчмыг баримталж, тэр хүрээндээ олон нийтэд, иргэд сонгогчдодоо нээлттэй байхыг эрмэлзэж, тэрхүү ажлаа эхлүүлээд байгаа аж.

Энэ талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үргэлжлүүлэн хэлэхдээ "Намын бодлого, үйл ажиллагааг иргэд сонгогчдодоо тогтмол мэдээлж, санал хүсэлтийг нь авч байх, гишүүд рүүгээ болон нийгэмд чиглэсэн мэдээллийн урсгал, эргэх холбоог бий болгох, иргэд хүлээн авах, санал хүсэлтийг шийдвэрлэх талаар онцгой анхааран ажиллаж байна" гэв.

Д.Амарбаясгалан даргын илтгэлээс харахад төрийн эрхийг барьж байгаа МАН-ынхан дээрх зорилтынхоо хүрээнд үйл ажиллагаагаа нээлттэй, эргэх холбоотой болгох Omni chanel харилцааны сувгуудыг бүтээжээ. Үүнд, Мэдээлэл үйлчилгээний төв буюу “CALL CENTER”, Сошиал сувгийн автомат хариу үйлдлийн систем CHAT BOT, Орчин үеийн динамик Вэб сайт, E-NAM Мобайл аппликейшныг бүтээснээр намын гишүүд, дэмжигчид төдийгүй иргэн бүр ашиглах боломжтой болж байгаа ажээ.

Тэрбээр "Намуудын үйл ажиллагаа нээлттэй, ил тод, иргэд олон нийтийн өмнө хариуцлага хүлээдэг, хөрөнгө мөнгөтэй хүмүүсийн нөлөөнөөс ангид байж сая улс орны хөгжлийн бодлого боловсруулагч, иргэдийн эрх ашгийг илэрхийлэн хамгаалагч болж чадна. Тийм учраас Монгол Ардын Нам “НЭЭЛТТЭЙ НАМ” болох зорилтын хүрээнд улс төрийн намын санхүүжилтын асуудалд онцгой анхаарч, намын санхүүжилтын ил тод байдал, дотоод хяналтыг сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхэллээ.Мөн намын санхүүжилтийн асуудлаар бусад нам, иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллаж байна" хэмээн илтгэлдээ онцолсон билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ман тар(103.111.68.3) 2021 оны 12 сарын 06

Ардын нам урд нь хаалттай нам байсан гэсэн үг үү тэгвэл наад Ардын гэсэн худлаа байжээ

0  |  1
ganholog(192.82.85.46) 2021 оны 12 сарын 06

ardin nam heseg gishud shine asagt alab tushal hubaah ged nuts hbildan higed barigdad uhtlen zodulaad.unig emded said humuus holsolj zodullad.

0  |  0
Top