Аливаа улс төрийн хүчин дүрэм журамдаа цаг үеийг дагасан шинэчлэл хийж, өөрчилж байх ёстой. Энэ утгаараа улс төрийн ууган хүчний 30 дахь Их хуралд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тавьсан илтгэлд дүрмийн өөрчлөлтийн талаар дурджээ.
Тус илтгэлд үзэл баримтлал, хөтөлбөрөө шинэчлэн найруулж, намаас дэвшүүлж буй томоохон дэвшилтэт бодлогыг дагалдан намын амьдралын хэм хэмжээг зохицуулдаг дүрэмд нэмэлт өөрчлөлт хийхээр бэлтгэснээ дуулгасан. Үүнд МАН-ын дүрэмд цахим шилжилтийг эрчимжүүлэх, намын анхан шатны байгууллагын чадамжийг нэмэгдүүлэх, намын хүний нөөцийн бодлогыг чадахуйн зарчмаар боловсронгуй болгох, сонгогдож томилогдсон албан тушаалтны сахилга хариуцлага, ёс зүйн хэм хэмжээг чангатгах, аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд тус тус оруулахаар тусгажээ.
Уг дүрмийн өөрчлөлтийг арванхоёрдугаар сарын 7-ны өдөр буюу маргааш Их хурлаараа хэлэлцэн шийдвэрлэх аж.
Сэтгэгдэл ( 0 )