МАН-ын 30 дахь даргад Л.Оюун-Эрдэнийн нэрийг дэвшүүллээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т үргэлжилж байна. Тэгвэл МАН-ын даргыг сонгох, түүнийг баталгаажуулах асуудлыг хэлэлцэж байна.

Энэ үеэр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан "МАН-ын Их хуралд олгогдсон бүрэн эрхийнх нь дагуу намын даргыг сонгож, баталгаажуулах учиртай. Өнөөдөр 30 дахь Их хурлаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг МАН-ын даргад нэр дэвшүүлж байна. Ерөнхий сайдыг МАН-ын даргад сонгох, баталгаажуулах олон үндэслэл байна. Эндээс хувь хүн талаас нь хэдэн зүйлийг ярих нь зүйтэй байх. Манай Л.Оюун-Эрдэнийн хувьд томоохон зорилго тавьж, түүндээ хүрэхийн тулд жижиг асуудлыг үл тоодог хүн юм" гэв.

Яг одоо МАН-ын даргаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг сонгох санал хураалт эхлээд байна. Санал хураалтын дүн удахгүй гарна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top