МАН-ынхан дотоод ардчиллыг хангасан, ёс зүйтэй, нийгмийн шинэчлэлийн төлөө чин эрмэлзэлтэй, сонгогчдын өмнө үүрэг хариуцлагаа ухамсарласан дэвшилтэт нам болохоо зарлалаа.
Ингэхдээ улс төрийн нам бол ардчилсан тогтолцооны гол институт болохын хувьд дотоод зохион байгуулалт, үйл ажиллагаа нь ардчилсан, ёс зүйн хариуцлагын зарчимд суурилах ёстой гэдгийг тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан илтгэлдээ дурдав.
Тэрбээр “Намын дотор ардчиллын үнэт зүйл, ёс зүйн зарчмыг төлөвшүүлнэ гэдэг нь шат шатны улс төрийн албан тушаалтнуудын эрх мэдлээ урвуулан ашиглах явдлыг хязгаарлаж, ёс зүйн хариуцлага тооцдог болно гэсэн үг юм. Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй институт мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш юм. Намын үнэт зүйл, үзэл баримтлалыг дэмжиж элсэн орсон гишүүдэд хэн нь ч чадахуйн зарчмаар шатлан дэвших адил тэгш боломжийг олгоно. Тэр дундаа эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг шийдвэр гаргах түвшинд цөөн төлөөлөлтэй байгаа нийгмийн бүлгүүдэд адил тэгш боломж олгохыг зорин ажиллах болно” хэмээн онцоллоо.
Сэтгэгдэл ( 1 )
Бтиша