Л.Оюун-Эрдэнэ: Надад эрх мэдэл, зоримог, шийдэмгий ажиллах боломж ирлээ

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын Их хурал үргэлжилж байна. Хуралдаанаар намын даргад  Л.Оюун-Эрдэнийг сонгож, томилохыг нийт төлөөлөгчдийн 99.72 хувийн саналаар дэмжив. Санал хураалтыг нууцаар явуулсан билээ. 

Тэрбээр их хурлын индэр дээрээс намын даргад сонгогдсон сэтгэгдлээ илэрхийлэв. Ингэхдээ “Өрх толгойлсон ээждээ дэм болох гэж гүйсэн бяцхан хүү өнөөдөр 100 жилийн түүхтэй улстөрийн намын дарга, Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиож байна. Энэ бол ардаараа овоглосон Ардын намын үе үедээ өгсөн том үнэт зүйл юм.  Монгол Ардын нам залуучуудаа үргэлж дэмжиж чаддаг жишээ нь энэ юм. Монгол Ардын нам 100 жил болсон ч үргэлж шинэчлэгдэж чаддаг жишээ нь энэ юм. Өнөөдөр надад улстөрийн эрх мэдэл, зоримог, шийдэмгий ажиллах улстөрийн боломж ирж байна. Итгэлийг зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо ашиглаж ажиллахаа үүгээр мэдэгдэж байна.

Шинэ сэргэлтийн бодлогоо дэмжиж ажиллахыг аж ахуй нэгж, хөрөнгө оруулагч нартаа эрх баригч намын дарга, Ерөнхий сайдын зүгээс уриалж байна. Бид хэлсэндээ хүрч "Монголын андгай за буй за" язгуурын зарчмаар ажиллах болно.  Цар тахлын амаргүй хүндрэлийг даван туулах суурь нөхцөл нь давтан тун юм” гэлээ.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ард(64.119.24.78) 2021 оны 12 сарын 07

ЗА ӨӨРӨӨ ЯВСААР БАЙГААД ТЭР БУМТАН БОЛЧХОВ ӨМНӨХ ЧИНЬ ТЭГСЭН ШҮҮ НАМД БАЙГАА ТЭР БУМТАН ХӨРӨНГӨТӨНГҮҮДЭЭ НЭГ БҮРЧЛЭН ИЛРҮҮЛЖ ШҮҮХИЙН ӨМНӨ ХӨРӨНГӨӨ ХАМГААЛАХ ШУДРАГА ХӨДӨЛМӨРЛӨСНИЙГ ТАЙЛАГНУУЛАХ АЖЛЫГ НЭН ҮРҮҮН ЭХЛҮҮЛ...

0  |  0
3(64.119.21.83) 2021 оны 12 сарын 07

Сайхан ярьдаг л гар

0  |  0
Энжи(103.57.92.142) 2021 оны 12 сарын 09

Ямарч мэдлэг мэргэжилгүй поп хулгайчаа намын дарга болголоо. 24 онд онколдоно

1  |  1
Авлигалаа зогсоо(192.82.78.136) 2021 оны 12 сарын 06

МАН-ын дарга нар, УИХ-н гишүүд нь ч хүртэл Төрийн албан тушаалыг зардаг. Мөнгөөр хүмүүсийг албан тушаалд тавьдаг.\n\nБүх шатандаа албан тушаалаа амьдрах хэрэгсэл болгосон.\n\nИйм учраас тэд Намдаа худлаа хайр зарладаг юм.\n\nАрд түмэн АН-д ч МАН-д ч цөхөрч гомдож байна. Авлигал бол хамгийн том нүгэл хилэнц.

0  |  0
Ганаа(66.181.182.67) 2021 оны 12 сарын 06

М.Энхболд тэргүүтэй МАНАН амьд байгаа шүү. Хаян мэтийн авилгачид авилгалаа үргэлжилүүлээд шагнуулаад жаргаад бузар зүйлээ хийсээр бна. Шударга ёс хаана бна.

0  |  0
Gaa(192.82.76.186) 2021 оны 12 сарын 06

Xuurxiidee!!!

0  |  0
Top