МАН-ынхан дүрэмдээ шинээр 72 заалт нэмнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 06

МАН-ын 30 дахь Их хурал үргэлжилж байна. Хурлаар МАН-ын даргаар Л.Оюун-Эрдэнийг батламжилсан бол үргэлжлүүлэн намын дүрмийн өөрчлөлтийг танилцуулж байна.

Намын дүрэмд нийт 72 заалт, өөрчлөлт орж байгаа аж. Тухайлбал, намын сахилга бат, хариуцлагыг өндөржүүлж, намаас нэр дэвшсэн, сонгогдсон хүмүүст тавих хариуцлагад хяналт тавина. Мөн авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүнд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, нэр дэвшүүлэхгүй байх заалт орж байгаа талаар мэдээллээ. 

Түүнчлэн МАН цахим шилжилтийг нэвтрүүлж, намын гишүүдийн цахим сүлжээг эрхлэн хөтлөх, МАН-ын бүх шатны байгууллагын хурлыг танхимаар, цахимаар явуулна. Үүнээс гадна МАН-д элсэх хүсэлтийг цахим хэлбэрээр авна, мөн бичгээр авч болно гэж зааж байгаа бөгөөд намын бүртгэлд бүртгэгдээгүй, батлах бариад явж байгаа бол тооцохгүй. Заавал цахим бүртгэлд бүртгүүлсэн байна гэж тусгажээ.

Мөн намын гишүүн хууль тогтоомжид заасан тохиолдолд гишүүнчлэлээс түдгэлзэхээр заасан байна.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АРД(103.229.122.155) 2021 оны 12 сарын 07

Намын дүрмийн шинэчлэл, Монгол улсын хууль, 2 ер нь аль нь чухал бичиг баримт вэ? МАН дүрмийн шинэчлэлээ хуулинд оруулаад хуулчилчихвал яасан юм бэ? МАН-ын гишүүд шинэчлэлээ эндээс эхлэхэд дургүйцэхгүй байх гэж найдана.

0  |  0
эр хүн(202.21.108.151) 2021 оны 12 сарын 06

Мөн цалин орлогоосоо давсан хууль бусаар хөрөнгөжсөн орлогынхоо эх үүсвэрийг нотлож чадахгүй гишүүдийн хөрөнгийг хурааж намаас хөөнө гэж оруулахгүй дээ

0  |  0
og(103.26.194.180) 2021 оны 12 сарын 06

ih hurliin gishyyn namiin horoonii darga naraa boliulaacheee!!! oron nutgiinhniig ajliig bi hiilgehgyi yum!…

0  |  0
Авлигаас сал(192.82.78.136) 2021 оны 12 сарын 06

МАН-ын дарга нар, УИХ-н гишүүд нь ч хүртэл Төрийн албан тушаалыг зардаг. Мөнгөөр хүмүүсийг албан тушаалд тавьдаг.\n\nБүх шатандаа албан тушаалаа амьдрах хэрэгсэл болгосон.\n\nИйм учраас тэд Намдаа худлаа хайр зарладаг юм.\n\nАрд түмэн АН-д ч МАН-д ч цөхөрч гомдож байна. Авлигал бол хамгийн том нүгэл хилэнц.

0  |  0
зааааа(122.201.21.249) 2021 оны 12 сарын 06

Оффшорчидоо хөхүүлэн дэмжиж ажиллана гэсэн заалт оруулна биз дээ? МАН-аас нэр дэвших хүн олдохгүй баларна шүү!!

1  |  0
Top