МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр дахь өдрийн хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар "Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх нь" сэдэвт илтгэлээр эхэллээ. Тэрбээр БНЭУ-д албан ёсны айлчлал хийж ирээд 10 хоногийн тусгаарлалтад байгаа тул намынхаа 30 дахь Их хуралдаа цахимаар оролцож байгаа юм. Учир нь, УИХ-ын даргын айлчлал хийсэн тус улсад шинэ вирус бүртгэгдсэн билээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар илтгэлийнхээ эхэнд "УИХ-ын 2020 оны сонгууль, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, ард иргэдээсээ асар их итгэл авсан та бүхэндээ халуун мэнд хүргэж байна. Өнгөрсөн зуунаа дүгнэж, шинэ зууны сэргэлтийн бодлогоо тодорхойлж, дэвшүүлэх түүхэн ой, хурал болж байна. Дэлхий дахинд цар тахлын хүнд хэцүү нөхцөлтэй тулгарсан, улс орны нийгэм эдийн засаг хүндэрсэн цагт 30 дахь хурал болж байна. Шударга ёс, хууль засагладаг нийгмийг тогтоох, сахилга баттай хүмүүнлэг нийгмийг бүтээх үүрэг даалгавар өгч МАН-д төрийн бүх эрх мэдлийг өгсөн. Энэ асар их итгэлийг хэрхэвч хугалж болохгүй, тэгвэл ард түмэн өршөөхгүй. Бид чин сэтгэл, зүтгэлээр хариулах ёстой. Ард түмний амьдралыг сайжруулах ёстой. Цар тахлын хүн нөхцөлийг хамтдаа даван туулж, сэргэн хөгжиж чадна" хэмээн тодотголоо.
Түүнчлэн "Парламентад ёсыг сонгодог зарчим, дэлхий нийтийн чиг хандлагад төгөлдөршүүлж, ард түмнийхээ засаглах, төлөөлөх эрхийг хэрхэн хангах вэ гэдэгт онцгой ач холбогдол өгөх нь цаг үе, нийгмийн хөгжлийн чухал шаардлага болж байна. Энэ талаар та бүхнийг дараах гурван асуудалд онцгой анхаарал хандуулахыг хүсэж байна. Нэгт, Монголын парламентад ёсны түүх уламжлал, түүнд суурилсан шинэчлэлийн асуудлыг хөндөж байна. Өчигдөргүй өнөөдөр гэж үгүй. Өнгөрсөн цаг хугацаа маргаашийн замыг хамгийн сайн гэрэлтүүлэх гэрэлт дэнлүү гэдэг үг байдаг. Явсан зам мөрөө эргэн харж, үнэ цэнтэйг нь өлгөн авч, түүнийгээ улам сайжруулж байх нь зүйтэй юм" гэлээ.
Мөн "Бид хууль дээдлэх шударга ёс, хүмүүнлэг ёс суртахуунтай, хууль засагладаг нийгэм, эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай байна. Иргэд цүнх баригчид гэж их шүүмжилдэг болсон. Цүнх баригч биш мэдлэгтэй, чадвартай хүнийг дэвшүүлдэг байх асуудлыг УИХ-ын тогтоолдоо тусгах шаардлагатай байна. Ингэж томилсон албан тушаалтнуудаасаа хариуцлага нэхэж, тооцдог байхыг тусгаж, бүх шатанд хуульчилж, шаарддаг болох хэрэгтэй. Иргэдэд бодит үнэнийг хэлдэг, худлаа хэлдэггүй байх шаардлагатай байна. Дарга нарын нам, нийгэм гэдэг үг ард иргэдээс олон сонсогдох боллоо. Тиймээс намын анхан шат, жирийн иргэдийн үгээ сонсдог байх хэрэгтэй байна" хэмээн илтгэлдээ онцоллоо.
Сэтгэгдэл ( 5 )
Занданшатар өөрөө Анандбазарыг дэвшүүлж, УИХ гишүүн болгосон. Одоо хүчиндүүлсэн мэтэгтэйчүүдийн өмнөөс хариуцлага нэхэх байтугай хүчиндэгчээ хамгаалаад байгаа биз дээ. Эд ингэж л худал ярьдаг.
УИХ тамгын газарт ажилд авсан ах дуу нар нь цунх баригч биш юм байхдаа.
энэ ёстой сүржин юм ярихаас цаашгүй өрөвдмөөр амьтан шүү...өөрөө үүнийгээ мэддэгч болоосой
Hariutsalaga nehej tootsdog oos gadna huleelegdeg bolooch
Hariutslaga nehej tootsdog genee hariutsalaga huleelgej gej helehgui l bgaam daa ene nam unen zalitai nam shuu