МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Хоёр дахь өдрийн хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар "Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх нь" сэдэвт илтгэлээр эхэлсэн. Түүний тавьсан илтгэлтэй холбогдуулан Их хурлын төлөөлөгчид асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Баделхан "Намын 100 жилийн босго дээр хоёр нам нэгдсэн. Одоо нийлээд хүчирхэг болсон байна. Хоёр талаасаа хоёр нам нийлэхэд хоёр намын удирдлага маш сайн ажилласан. Гэхдээ хоёр нам нийлсэн шиг нийлэх хэрэгтэй байна. Сая намын зарим гишүүн МАХН, МАН гэж ярьж байна. Энэ МАН, энэ МАХН-ын хүн гэдэг ойлголт байхгүй" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Ялгарч харагдаад байна