Н.Энхбаяр: Хоёр намын нэгдэл ТОМ ҮЛГЭРЛЭЛ болсон

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

МАН-ын 30 дахь Их хурал өнөөдөр /2021.12.07/ "Улаанбаатар палас"-т хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Хоёр дахь өдрийн хурлыг УИХ-ын дарга Г.Занданшатар "Парламентын засаглалыг төгөлдөршүүлэх нь" сэдэвт илтгэлээр эхлүүлсэн. Тэрбээр БНЭУ-д албан ёсны айлчлал хийж ирээд 10 хоногийн тусгаарлалтад байгаа тул намынхаа 30 дахь Их хуралдаа цахимаар оролцож байна.

УИХ-ын даргын илтгэлийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр үг хэлсэн. Тэрбээр "Ард түмнийхээ эрүүл мэндийн төлөө зүтгэж байгаа бүх хүнд талархал илэрхийлж байна. Цар тахлын үед амьдралаа залгуулж, тэмцэж яваа нийт ард түмэндээ талархаж байна. Одоо нам бүтэн болсон. Бүтэн болсон учраас бүтэн түүхээ улам цаашаа үргэлжлүүлэх боломж бүрдсэн. Хоёр намын нэгдэл том үлгэрлэл болсон. Гэхдээ агуу түүх алдаа, оноо аль алийг нь багтаадаг. Бидний оноо тусгаар тогтнол, бидний алдаа хэлмэгдүүлэлтийг зогсоож чадаагүй. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ сэтгэлийн тэнхээ гаргаж, алдаа гаргасныхаа төлөө уучлал гуйсан нь ёс суртахууны том алхам гэж үзэж байна. Бусдыг уучилна гэдэг агуу. МАН, МАХН бусдыг уучилж ирсэн. Үүний цаана эв нэгдэл, бүтээлч хөдөлмөр, хамтын ажиллагаа байдаг" гэв.

Түүнчлэн "Хамгийн том алдаа бол хойшлуулах, тодорхойгүй байх. Хойшлуулсан алдааг засч болдоггүй. Өнөөдөр хойшуулахгүй байхын төлөө хуралдаж байна. Энэ зааланд ярьсан, шийдсэн, тохирсон болгоныгоо хойшлуулж болохгүй шүү, нөхөд минь. Маргаашнаас нь ажлаа эхлүүлэх ёстой шүү. МАН, МАХН хэзээ ч хариуцлагаас зугтаж байгаагүй" хэмээн тодотголоо.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(192.82.70.76) 2021 оны 12 сарын 09

Энхбаяр намыг хувааж бантан болгочихоод юу яриад оорийгоо магтаад бнаа

0  |  0
Zochin(66.181.161.12) 2021 оны 12 сарын 08

Ene hun ch gesen gaitai ch gaviyatai ch amitandaa 100 jiliin tuuhtei zuunii manlai nam shuu MAN ug ni bol 30 jiliin tuuhtei 3000 nii bydtai buzgai nam bol AN l baih bailaa daanch darga bossuud ni ballaad haylaadaa odoo tegeed nuguu nam ni negden niileed ulsiihaa ireedui hoichiin hugjil bodlogo yriad yvj baihad tulga toirson heruul hob jiv alban tushaal bulaaldaal aliigaa aldaad baihiin AN unen haramsaj bna AN haan

0  |  0
Зочин(66.181.190.148) 2021 оны 12 сарын 07

Энхбаярын намгэж ямар баас нь байсан юм бэ. Гэр бүлийн л нэг наманцар байсан шүү дээ. Энэ хулгайч,авлигалчин аргаа ядахдаа хоёр нам нийлүүлсэн болгож яваа хөгийн амьтан.

0  |  0
Уншигч(103.57.94.198) 2021 оны 12 сарын 08

Ха ха, намаараа наймаалцалж байж архичин авгайгийнхаа хүүг Их хуралд арай гэж чихсэн шүү гээч дээ

1  |  1
Зочин(192.82.88.132) 2021 оны 12 сарын 07

Бүх алдаагаа уучил гуйж байгаа юмуу шив шинээр ажилах юмуу наад авилгалчидаа богдын устагаж байжий засрах байхдаа их удаан ноцолдож байжий засрах байхдаа мөн ч их үлгэр яарих юмаа Ард түмэн одоо л гоё болох байх гэж мөн ч их горьдох юма харжил байя даас

0  |  0
Top