Б.Баярбаатар: Орон нутагт боловсон хүчин дутагдаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 07

МАН-ын 30 дахь удаагийн Их хуралдаанд намын удирдлагууд тус тусын илтгэл тавьж, санал бодлоо уралдуулсан. Тэгвэл энэ удаад МАН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Б.Баярбаатар намын боловсон хүчин, тэр тусмаа орон нутгийн намын ажилтнуудын мэдлэг боловсолд анхаарах оновчтой санал дэвшүүлсэн.

Тэрбээр “Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, намын эгнээг шинэ, залуу боловсон хүчнээр сэлбэх боломж улам нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмаа орчин цагтай нийцүүлж дахин шинээр боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Намын хүний нөөцийг, тэр тусмаа орон нутгийн намын ажилтнуудыг сургаж бэлтгэх, дараагийн халааг бэлтгэх тал дээр намаас нэгдсэн бодлогоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал нэн чухал. Сүүлийн үед батлагдаж байгаа хууль тогтоомжоор сонгох, томилох албан тушаалд дээд боловсролтой байхаас авахуулаад мэдлэг боловсрол, дадлага туршлагын талаар өндөр шаардлага тавигдах боллоо. Орон нутагт энэ шаардлагыг хангахуйц боловсон хүчин дутагдаж байна” хэмээсэн юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.89.120) 2021 оны 12 сарын 08

Орон нутагт мэргэжилтэй мэдлэгтэй эмч багш,малзүйч,малын \nЭмч,агрономч, ,инженерүүд зэрэг улс ардын аж ахуйд ,хүмүүст хэрэгтэй мэргэжилтэй боловсон хүчин нэн хэрэгтэй байна.Тэр намын боловсон хүчин гэж цүнх барьж,худал улс төржиж явдаг юмнууд боловсролтой боловсролгүй нь хэнд хэрэгтэй юм.

0  |  0
Top