[БИДНИЙ НЭГ] Гологдсон амьтдад тусалдаг Ч.ЧУЛУУНТУЯА 50 нохой, 30 муур асардаг

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

Жек надтай нэг өдөр гурван удаа таарсан. Би эхний удаа таарахдаа хоол өгөөд, “Чамайг байлгах газар байсан бол авмаар л байна. Дараа дахиад тааралдвал аваад явна аа” гэж хэлээд явсан. Гэтэл тэр өдрөө дахиад таарчихсан. Ахиад л худлаа хэлээд орхиод явсан. Гурав дахь удаагаа таарахдаа үнэхээр орхиж чадаагүй. Надаас аврал эрж байсан учраас байлгах газаргүй ч гэсэн аваад явсан...


 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ
 

Хотын гудамжаар алхахад хаа нэг нүдэнд тусах "золбин" гэж нэрлэдэг хаягдсан муур, нохойг хараад авах хүн ховор. Гэсэн ч хорвоо дээр сайн хүн олон байдаг гэсэн итгэлийг асаагч хүмүүс олон билээ. Тааралдсан муур, нохойгоо "Тусламж эрж байна" гэсэн нинжин сэтгэлийн нүдээр харж, өрөвдөн энэрэх хайраар ханддаг нэгэн эмэгтэйтэй уншигчдыгаа уулзуулахыг хүсэв.

Түүний нүдэнд муур, нохой яг л нялх хүүхэд шиг харагддаг байх гэмээр онцгой сэтгэлтэй.



Ч.Чулуунтуяа Хятадад сурдаг. Цар тахал гарч эхлэхэд тэр эх орондоо иржээ. Амьтанд маш их хайртай тэр нэг өдөр гудамжинд аврал эрсэн өрөвдөлтэй харцаар ойртох нохойг хараад орхиж чадалгүй тэжээхээр үрчилж авсан байна. Түүнээс хойш эзэндээ хаягдаж, гудамжинд амьдрах болсон нохой, муурыг асардаг болжээ. Түүний энэ энэрэнгүй ажил хоёр жилийн өмнөөс эхэлсэн гэнэ. Эзэндээ хаягдаж, гудамжинд гарсан хөөрхий амьтдыг эмчлүүлж, хооллож асраад, шинэ эзэн олж өгдөг. 

Одоо тэр гэр хороололд 3-4 хашаа түрээсэлж, 50 орчим нохой, 30 орчим муур асарч байна.

Хашааны хаалгаар ороход л эзнээ ирэхийг хүлээж байсан юм шиг том, жижиг ноход ирж, эзэндээ эрхлэн үсэрч наалдана. Зарим нь яг л эрх жаахан хүүхэд шиг тэврүүлэх гэж дайрна. Тэвэрсэн хойно нь буухгүй гэж урд хоёр хөлөөрөө гараас нь зуурч байлаа. Яг л ээжийнхээ энгэрт тэврүүлээд буухгүй гэж уйлдаг жаахан хүүхэд шиг...



Нялх амьтдыг тэжээж, асарч чадна гэж авчихаад хоолны хаягдал өгч, жижигхэн байр ч бариад өгчихгүй өвлийн хүйтэнд гадаа гинжилдэгт Ч.Чулуунтуяагийн сэтгэл нь эмтэрдэг.

Тэр бүү хэл сошиалд нохойг пүүзээр тулна, утсаар тулна гэсэн зарыг олон ч удаа харж байжээ. 

"Анхны сэтгэгдлээрээ хөөрч, дурлаж тэжээвэр амьтан авчхаад хэд хоногийн дараа үл тоомсорлож гинжилж орхидог. Сүүлдээ ямар нэгэн шалтгаан гаргаж гудамжинд хаядаг хатуу сэтгэлтэй хүмүүс их байдаг" хэмээн тэр сэтгэл эмзэглэн ярьж байлаа.



Гудамжинд хаягдсан нохойны дийлэнх нь эм нохой байдаг аж. Учир нь нохой нэг төрөхдөө доод тал нь 3-4 зулзага гаргадаг байна. Тэрбээр нохойны замбараагүй үржүүлэг нь гудамжинд хаягдах хамгийн том шалтгаан болж байгааг хэлж байлаа.

Ингэхдээ "Тэжээж байгаа амьтан, тэр дундаа нохойгоо замбараагүй үржүүлээд байгаа учраас маш олон амьтан гудамжинд гарч байна. Нохой тэжээж байгаа хүмүүсийн дийлэнх хувь нь спэй заслага буюу үржил хаах мэс ажилбар гэдгийг мэддэггүй. Дүүрэг бүрт спэй заслага гэж хийдэг. Энэ жил гэхэд Сонгинохайрхан дүүрэгт хийсэн байна билээ. Нохойд нь үржил хаадаг мэс ажилбар хийнэ гэхэд хүмүүс их эсэргүүцдэг. Ингэж эсэргүүцсэн хэрнэ төрснийх нь дараа гудамжинд гаргадаг. 

Нохойг гудамжинд гарсан хойно нь буудаж, хөнөөх биш, хэт их үржихээс нь сэргийлэх арга хэмжээг улсаас авах хэрэгтэй. Тэжээвэр амьтандаа заслага хийлгэхгүй гэх мэт эсэргүүцэл үзүүлбэл торгуулийн арга хэмжээ авдаг болох хэрэгтэй. Ингэж зохицуулалт хийснээр  энэ олон амьтан гудамжинд хаягдаж, зовохгүй болно гэсэн үг" гэлээ.



Муур, нохойг анх олоход гэмтэж, бэртсэн байх нь элбэг байдаг ажээ. Ч.Чулуунтуяа тэднийг олсон даруйдаа эмнэлэг бараадуулдаг аж.

Муур нохойг эмчлэх, хооллох, байлгах хашаа түрээслэх гэх мэт багагүй асуудал тулгардаг ч тэрбээр сайхан сэтгэлт хүмүүсийн хандив болоод өөрийн мөнгөөр зохицуулж байгааг хэлж байлаа. 

Тэрбээр илүү олон амьтдад туслах, олсон амьтдаа шинэ эзэнтэй болгох хүртлээ асарч тойглохын тулд эзэнгүй хаягдсан амьтдад туслах төрийн бус байгууллага ажиллуулах болжээ. Түүгээрээ дамжуулан хандив цуглуулж эхэлсэн байна. Хэрэв та эзэндээ хаягдаж, гудамжинд гарсан амьтдад туслахыг хүсвэл түүний "Эзэнгүй хаягдсан амьтдад тусалцгаая залуусаа" фэйсбүүк группээр холбогдоорой. 

Сэтгэгдэл ( 26 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.234.135.85) 2022 оны 02 сарын 08

Buyantai ohin bnaa. Vrgelj sain saihan amidrah bolnoo

0  |  0
Гүнж(125.132.38.19) 2021 оны 12 сарын 09

Үнхээр мундаг юмаа..

2  |  0
ger(192.82.65.172) 2021 оны 12 сарын 09

deejay haygaa bijna uu

2  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 11

сайн охин

1  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
Сайхан аа(90.128.2.126) 2021 оны 12 сарын 09

сайн охин

0  |  0
haha-d(192.82.73.83) 2021 оны 12 сарын 09

(64.119.22.59) - chamaig amitanch toohgui!

0  |  0
Зочин(202.9.46.245) 2021 оны 12 сарын 09

Цацлага биш заслага шүү

2  |  0
bii(202.21.108.174) 2021 оны 12 сарын 09

ymar ninjin setgeltei aguu ohinbe.dansiig n shuud bichij bai.handiv tuslamj mash ih heregtei gazar bnda.erhem amitan tejeegchidee muur nohoigoo zambaraagui urjlees sergiilj spay zaslaga mal emnelgeer hiilguulj surna uu

3  |  0
saihan medee(60.119.113.224) 2021 оны 12 сарын 09

uneheer saihan medeelel bn. Chuluuntuyad amjilt hysie, mash ih bayarlaj bn.

4  |  0
Зочин(64.119.18.67) 2021 оны 12 сарын 08

Хүний хобби л байх. Тэнэмэл болгож муур нохойгоо сүүлийн үед их орхих болжээ.

0  |  0
setguulchid(66.181.184.112) 2021 оны 12 сарын 08

zaslaga geechee

1  |  0
Enke(66.181.177.51) 2021 оны 12 сарын 09

Mundag busgui shuu aash saitai saihan setgeltei hunii ajil uils n bum bumaaraa arvijih boltugai. Chadlaaraa handiv orgoj bgaadaa bayrtai bgaa

3  |  0
64.119.22.59(150.249.5.182) 2021 оны 12 сарын 08

64.119.22.59 chi yamarch medleggui hooson tarhitai yamar buduuleg gar we!\nchi zugeerl niigmiin hayagdal hog um bn za! cham shig amitan hairlah ch jaahan ch gesen setgel bhgui nowshnuud mongold tsuuhun bgasai!

3  |  0
Haha(64.119.22.59) 2021 оны 12 сарын 09

Nohoitoogoo shaaltsdag gar bn

2  |  14
gaihaltai!(126.255.70.252) 2021 оны 12 сарын 09

mash uhaantai mash mundag hun bn! iim humuus mongold olon baigaasai! iim gaihaltai zuil hiij bga humuust tur zasgaas ch gesen mungu gargamaar umaaa!!!

5  |  0
gaihaltai!(126.255.70.252) 2021 оны 12 сарын 09

mash uhaantai mash mundag hun bn! iim humuus mongold olon baigaasai! iim gaihaltai zuil hiij bga humuust tur zasgaas ch gesen mungu gargamaar umaaa!!!

3  |  0
zochin(103.242.45.45) 2021 оны 12 сарын 08

tuslah ayn urnuulii

2  |  0
(66.181.181.103) 2021 оны 12 сарын 08

tegehed hajuud ni buud ustaga al hyad geed shashigachaad baidag,unen aimshgiin setgetsiin uvchtei gemeer,

1  |  0
(66.181.181.103) 2021 оны 12 сарын 09

ee huurhii,handivin dansaa uguurei ih hetsuu baigaadaa

2  |  0
Top