МАН-ын Бага хурал хуралдана

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 08

МАН-ын хоёр өдөр үргэлжилсэн Их хурал өчигдөр өндөрлөв. Хуралдаанаар намын дүрэмдээ өөрчлөлт оруулж, намын даргаа батламжилсан. Албан ёсоор намын дарга болсон Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого" танилцуулсан юм.

Хоёр дахь өдрийн үдээс хойш МАН Бага хурлын гишүүдээ сонгосон. Энэ удаад Бага хурал бүл нэмж, 500 орчим гишүүнтэй болно гэсэн мэдээлэл бий. Учир нь МАХН, МАН нэгдсэн учраас ийнхүү нэмэх шаардлагатай болсон аж. 

Харин өнөөдөр /2021.12.08/ Бага хурлын анхдугаар хуралдаан Тусгаар тогтнолын ордонд 11:00 цагаас болох юм байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top