МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-т хоёр өдөр болж өндөрлөсөн. Хуралдаанаар намын даргаа сонгосон ба намын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Шинэ сэргэлтийн бодлого" танилцуулсан билээ.
Мөн намын дүрэмдээ нэмэлт өөрчлөлт оруулж, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон гишүүдийг намаас хөөх, нийтийн албан тушаалд томилогдох эрхийг тодорхой хугацаагаар хасах зэрэг арга хэмжээ авах тухай тусгасан юм. Үүний дараа Бага хурлын гишүүдээ сонгосон бол өнөөдөр (2021.12.08) МАН-ын Бага хурал анхдугаар хуралдаанаа Тусгаар тогтнолын ордонд хийж байна.
Хуралдааны эхэнд Бага хурлын анхдугаар хуралдааны баримт бичиг боловсруулах, редакц хийх ажлын хэсгийг 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлэв.
Улмаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонголоо.
Сэтгэгдэл ( 0 )