МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Хуралдаанаар намын томилгоо үргэлжилж байгаа юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Амарбаясгалан сонгогдсон бол Хяналтын ерөнхий хорооны даргаар Б.Баярбаатар улиран сонгогдлоо.
Сануулахад, Б.Баярбаатар “Хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхах, намын эгнээг шинэ, залуу боловсон хүчнээр сэлбэх боломж улам нэмэгдэнэ. Одоо мөрдөж байгаа намын хүний нөөцийг бүрдүүлэх, шилж сонгох, дэвшүүлэх, хариуцлага тооцох журмаа орчин цагтай нийцүүлж дахин шинээр боловсруулах зайлшгүй шаардлага тулгарч байна. Намын хүний нөөцийг, тэр тусмаа орон нутгийн намын ажилтнуудыг сургаж бэлтгэх, дараагийн халааг бэлтгэх тал дээр намаас нэгдсэн бодлогоор холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэх явдал нэн чухал. Сүүлийн үед батлагдаж байгаа хууль тогтоомжоор сонгох, томилох албан тушаалд дээд боловсролтой байхаас авахуулаад мэдлэг боловсрол, дадлага туршлагын талаар өндөр шаардлага тавигдах боллоо. Орон нутагт энэ шаардлагыг хангахуйц боловсон хүчин дутагдаж байна” хэмээн намын их хурлын индэр дээрээс байр сууриа илэрхийлсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хяналтын хороо чухал алба шүү, эрх баригч намын удирдлагуудтайгаа найзан дундаа яваад байвал МАН-ын нэр хүнд сөхнүй, бас авлига албан тушаалын хэрэг буурахгүй. Ажлын амжилт \n