А.Номин-Эрдэнэ: 7 жилийн дараа гэр бүлтэйгээ шинэ оноо угтах сайхан мэдрэмж байсан

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 09

Гунигтай мөчөө хуучин ондоо үлдээж, хайртай дотны хүмүүстэйгээ аз жаргал дүүрэн угтдаг баяр бол шинэ жил.  Хүн бүрийн сэтгэлд баяр, баясал авч ирдэг энэ сайхан баярыг угтан залуу жүжигчин А.Номин-Эрдэнэтэй ярилцаж, шинэ жилийн дурсамжаас нь хуваалцлаа.

Түүний хувьд “Эрхэт Монгол” групп, ТВ8 телевиз болон “Попкорн пикчерс”-ийн хамтын бүтээл “Анхны баяр” кинонд нөхөртөө шинэ жилийн хамгийн том бэлэг барьдаг эмэгтэйн дүрийг бүтээжээ.


Жил бүр тохиодог уламжлалт баяр дөхөх үед өмнөх он жилүүдийн жаргалтай, гунигтай дурсамж бүхэн бодогддог. Шинэ жилийн баяраар ч мөн хүн бүр өмнөх  баярынхаа талаар бодож, нүүрэндээ нууцхан мишээл тодруулдаг биз...

Тэгвэл шинэ жилийн баяр хаяанд ирснийг тохиолдуулан жүжигчин А.Номин-Эрдэнэтэй дурсамж сөхөн ярилцлаа. Тэрбээр гэр бүлээсээ тусдаа долоон жил Солонгост амьдарчээ. Энэ хугацаанд шинэ жилийн баярыг төлийлөн гоё тэмдэглэдэггүй байжээ. Харин жил хагасын өмнө Монголдоо ирээд гэр бүлтэйгээ шинэ оноо угтсан нь хамгийн сайхан мэдрэмж байсан гэнэ.

 

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

 

 
Тэрбээр кинонд тоглосон талаараа "Мэргэжлийн жүжигчид дунд ороод олон хамт олонтой болох нь надад маш их туршлага болж үлдсэн. Би хичнээн гадны соёлтой ойрхон байсан ч гэсэн үндэсний өв соёлоо авч үлдэх ёстой гэж боддог. Манай кинонд ч гэсэн энэ утгаар үндэсний уламжлалт өвлийн өвөөг авч үлдэх  талаар гаргасан байгаа. Энгийн жишээ дурдахад, киноны эхлэл хэсэгт "Санта шоп" гэдэг дэлгүүр байж байгаад киноны төгсгөлд "Өвлийн өвгөн" нэртэй дэлгүүр болдог юм. Киногоороо дамжуулан шинэ жилээр санта клаус биш өвлийн өвөөг хүсээсэй гэсэн мессежийг залуучуудад өгөхийг хүссэн" хэмээн ярилаа. 

Түүний тоглосон шинэ жилийн баярын сэдэвт  "Анхны баяр" киног бүх IPTV-гээр хүлээн авч үзээрэй.   

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top