Монгол иргэдийг ОХУ-д агаарын боомтоор нэвтрүүлэх шийдвэр албажлаа

2021 оны 12 сарын 13

Коронавируст цар тахлын үеийн гадаад иргэний зорчих хөдөлгөөнийг зохицуулж буй ОХУ-ын Засгийн газрын 635 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралт буюу иргэд нь агаарын боомтоор ОХУ-д нэвтрэх улсуудын жагсаалтад Монгол Улсыг оруулах тухай шийдвэр 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдөр албажлаа.

Энэхүү шийдвэр албажсанаар Монгол Улсын иргэд ОХУ руу агаарын боомтоор шууд зорчих болон тус улстай агаарын хил нь нээлттэй улс орнуудаас зорчих, дамжин өнгөрөх боломж бүрдлээ. ОХУ-д зорчих гадаад иргэдэд тус улсын хилийг нэвтрэхээс 48 цагийн өмнө ПГУ шинжилгээнд хамрагдаж “сөрөг” хариу авсан байх шаардлага тавигдаж байгаа аж. Мөн цар тахлын тархалт ихтэй улс орнуудаас ирж буй зорчигчдоос санамсаргүй сонголт /сугалах/-ын аргаар ПГУ шинжилгээ мөн авч байгаа гэдгийг ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top