ДОРНЫН ЗУРХАЙ: Үс шинээр засуулбал эрхтэн хурц болно

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 14

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ УЛААН БИЧ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.12.14  Мягмар аграг
  • Билгийн тооллын: 11
  • Үс засуулвал: Эрхтэн хурц болно.
  • Наран ургах, шингэх: 08.34-16.59
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Ус

Энэ өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрхтэн хурц болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top