ДОРНЫН ЗУРХАЙ: Үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААГЧИН ТАХИА ӨДӨР

 

  • Аргын Тооллын: 2021.12.15  Лхагва гараг
  • Билгийн тооллын: 12
  • Үс засуулвал: Өвчин эмгэг ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.35-17.00
  • Барилдлага: Үхэх   
  • Шүтэн барилдлага: Сансар   
  • Суудал: Уул

Энэ өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, угаал үйлдэх, хагалгаа хийлгэх, гэр бүрэхэд сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top