Нас барсны гэрчилгээ авахад ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛГҮЙ байхыг шаарддаг гэв

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 15

УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр /2021.12.15/ Нас барсан өндөр насны тэтгэврийн зээл авагчийн тэтгэврийн зээлийг чөлөөлөх тухай хуулийн төслийг санаачилж, өргөн барьж байгаа талаараа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Өнөөдрийн байдлаар 450 мянган тэтгэвэр авагч байна. Тэднээс хорвоогийн жамаар ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн бол зээлийг нь ар гэрийнхэн нь төлдөг. Талийгчаа алдсан, ажил явдалтай үед зээлийг нь төлдөг, нас барсны гэрчилгээ авахад хүртэл зээлийг нь төлөх шаардлагатай болдог асуудал байна" хэмээн мэдээллийнхээ эхэнд тодотголоо. 

Түүнчлэн "Энэ бол анх удаа хийгдэж байгаа асуудал биш. Ерөнхийлөгч асан Х.Баттулгын санаачилгаар тэтгэврийн зээлийг тэглэж байсан. Тэтгэврийн зээлгүй байсан тэтгэвэр авагчдад нэг сая хүртэлх төгрөгийн мөнгөн дэмжлэг үзүүлж байсан. Өнөөдөр бүрэн тэтгэврийн доод хэмжээ 350 мянган төгрөг байна. Бүх бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж байна. Тэтгэвэр авагчдын тэтгэвэр нь хаанаа ч хүрэлцэхгүй байна. Судалгаагаар 900 гаруй мянган хүн ядуу байна. Тэдний ихэнх нь тэтгэвэр авагчид байна. Тиймээс энэ хуулийг санаачилж, өргөн барьж байна. Өнөөдөр тэтгэврийг нь тэглэснээс хойш 90 орчим тэрбум төгрөгийн зээл авсан байна. Тэдний зарим нь тэтгэврийн зээлтэй бурхны оронд очсон. Тиймээс тэдний тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх хуулийн төсөл юм" гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kkkkk(124.158.107.6) 2021 оны 12 сарын 15

xexe zuv medeelel olon niited tugee l dee gishuunee hun sonsood eleg ni hushihuur yum yarih yum daa

0  |  0
юу вэ?(202.131.241.34) 2021 оны 12 сарын 15

тэтгэвэрийн зээлтэй хүн нас барвал нас барсаны гэрчилгээ олгохгүй гэдэг нь тэр хүнийг амьд байгаа гэж тооцож, зээлийн мөнгөө авах бодлого юм байна. Ямар харгис юм бэ? Үнэн чанартаа талийгч өөрийнхөө хуримтлуулсан тэтгэвэрийн мөнгөнийхөө багахан хэсгийг урьдчилан авсан шүү дээ. Энэ бузар тогтолцоог халах хууль санаачлаад батлуулах хүн байна уу ? таминь ээ

0  |  0
Top