ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал ЖАРГАЛ ирнэ

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 16

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ШАР НОХОЙ ӨДӨР

  • Аргын тооллын: 2021.12.16  Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 13
  •  Үс засуулвал: Жаргал ирнэ
  • Наран ургах, шингэх: 08.36-17.00
  • Барилдлага: Хүчин төгсөх   
  • Шүтэн барилдлага: Төрөхүй   
  • Суудал: Мод

Энэ өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын авшиг авах, шинэ гэр ба байр авах, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Эрдэнийг гадагш өгөх, нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал ирнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top