ДОРНЫН ЗУРХАЙ: Луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 18

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2021.12.18 Бямба гараг
  • Билгийн тооллын: 15
  • Үс засуулвал: Өлзийтэй сайн
  • Наран ургах, шингэх: 08.37-17.00
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй   
  • Суудал: Гал

Энэ өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улаа гаргах, хиншүү хярвас гаргах, төлгө тавих, морь уралдахад муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top