Д.Тогтохсүрэн: Засгийн газрын түвшинд түр томилгоотой 90 гаруй хүн байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 20

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.12.20/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар гурван асуудал хэлэлцсэн байна. Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл хийв.

Тэрбээр энэ үеэр "Томилгооны хувьд Засгийн газрын түвшинд гурван төрийн нарийн бичгийн дарга, 17 агентлагийн дарга, 71 яам, хэлтэс, газрын дарга зэрэг нийт 90 гаруй хүн түр томилгоотой байна. Үүнийг Төрийн албаны тухай хууль нийцүүлж шийдвэрлэ гэдэг чиглэл өгсөн" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top