О.Баасанхүү: АН-ын зарим гишүүн МАН-ын гар хөл болоод явж байгаа гэх мэдээлэл бий

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 21

УИХ дахь АН-ын бүлгийн зарим гишүүн эрх баригч намд үйлчилдэг гэх мэдээлэл түгсэн билээ. Үүнд УИХ-ын гишүүн асан, АН-ын Хууль зүйн асуудал эрхэлсэн нарийн бичгийн дарга О.Баасанхүү тайлбар өглөө.

Тэрбээр "АН-ынхан МАН-тай тохиролцсон зүйл байхгүй. Харин АН дотор авлигын хэргээр шалгагдаж, өнөө маргаашгүй шоронд орох гээд байгаа зарим УИХ-ын гишүүн гар хөл нь болоод явж байгаа гэсэн албан бус мэдээлэл байна.Тэр болгоныг нягталж үзэхийн тулд АТГ-аас тодорхой лавлагаа шаардаж байгаа. Тухайн үедээ Монгол Улсын Ерөнхийлөгч байсан Х.Баттулга УИХ-ын 76 гишүүний 38 нь гэмт хэрэгт холбогдсон гэдгийг ярьсан байдаг. Нэгэнт МАН-ынхан Их хурлаараа авлигатай тэмцэнэ гэж зарласан юм бол тэр 38 гэмт хэрэгтнийхээ хэрийг зарлах хэрэгтэй. Тэр дотор дандаа МАН-ынхан байгаа гэж хэлж чадахгүй. Манай намын нөхөд явж байхыг үгүйсгэхгүй. Төрөө цэвэрлэхийн тулд тэр 38 хүнийхээ нэрийг зарлаач ээ гэдгийг л хэлэх байна" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
k(66.181.179.251) 2021 оны 12 сарын 21

erguu mal\n

0  |  0
Top