Г.Дамдиннямын ШИНЭ СЭДЭВ

Б.Эрхэс | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Дархан-Уул аймгаас УИХ-ын гишүүн болсон Г.Дамдинням ярих "шинэ сэдэв"-тэй болжээ. Тэрбээр спортын их наадам Олимпоос медаль авсан тамирчид эрүүгийн гэмт хэрэгт холбогдох аваас төрөөс сар бүр олгодог мөнгөн урамшууллыг нь зогсоож, буцаан төлүүлэх ёстой гэх сэдвийг хөндсөн нь, түүний "бай" шууд утгаараа өчигдөрхөн цагдан хоригдсон Н.Түвшинбаяр болж таарлаа.

Учир нь, цагдан хоригдоод байгаа Н.Түвшинбаяр багын найз Улсын начин Э.Энхбатыг зодож танхайрсан, биед нь хүнд гэмтэл учруулсан гэх үндэслэлээр яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа юм.

Харин УИХ-ын гишүүн Г.Дамдинням "Засгийн газрын журмаар олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчин эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн ч урамшууллаа насан туршдаа авах зохицуулалттай байгаа. Зөвхөн сэргээшийн асуудалд холбогдсон тохиолдолд энэ урамшууллыг олгохгүй гэсэн заалттай. Ийм зохицуулалт байж болохгүй. Татвар төлөгчдийн мөнгийг хариуцлагагүй хүмүүст өгч болохгүй. Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн доргино гэгчээр спортын салбарынхан нэр хүндээ унагаж байна. Олимп, дэлхийн тэмцээнд амжилт гаргасан тамирчдад олгодог насан туршийн урамшууллын дүрэм журмыг өөрчлөх хэрэгтэй. Ингэхдээ хоёр зарчим барих ёстой. Нэгдүгээрт, олон хүнд хүртээмжтэй байх. Хоёрдугаарт, тамирчдын нийгэмд үзүүлж байгаа үлгэр дууриалалтай уяж холбох шаардлагатай. Эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон бол урамшууллыг зогсоож, буцааж нөхөн төлүүлдэг болох ёстой. Ингэхгүй бол татвар төлөгчдийн мөнгө хэтэрхий шившигтэй зүйлд зарцуулагдаж байна” хэмээн байнгын хорооны хуралдаан дээр байр сууриа илэрхийлсэн юм.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхдаа олон жилийн настай Дарханы замыг ашиглалтад оруулна хэмээн өөрийнхөө "пи ар"-ыг хийж, сонгогдсоноосоо хойш өнөөг хүртэл ганцхан тэр сэдвээ л ярьж ирсэн Г.Дамдиннямын хоёр дахь нь дээрх сэдэв болжээ. Энэ нь цаад утгаараа Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярыг хэлсэн нь олон хүний анхаарлыг татаж, ярианы сэдэв болж эхлэх нь бололтой. 

Сэтгэгдэл ( 16 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Tamirchni aldar unet(192.82.82.15) 2021 оны 12 сарын 23

Ene neg sonin nochor tamirchnii hols, hodolmoriig oilgoh boloogiu bololtoi oulgodoggiu bololtoi

0  |  0
Зочин(202.9.40.248) 2021 оны 12 сарын 22

Энэ нэг рекламны пауз. Үнэн бүтэхгүй амьтан. Камерын урдуур гүйж өөрийгөө рекламлах дуртай. Өнөрболорын өрөөсөн дугуй.

0  |  0
yes(202.21.109.99) 2021 оны 12 сарын 22

zov aytaihan sanal bna

0  |  0
зочин(66.181.181.55) 2021 оны 12 сарын 22

Маш зов юм хэлсэн байна, ЗГ яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй

0  |  0
Уншигч(139.5.216.35) 2021 оны 12 сарын 22

Зөв шүү дээ, алуурчинг тэгээд л шоронд байхад нь хүртэл татварын мөнгөөр цалинжуулж байх юм уу ялангуяа санаатай хүнд хэрэгтнүүдэд хатуу хандах хэрэгтэй, зөв, дэмжиж байна.

0  |  0
Зочин(192.82.66.210) 2021 оны 12 сарын 22

33 тэрбумаа өөрөө төлчих.

0  |  0
зочин(103.10.22.29) 2021 оны 12 сарын 22

Хуцлаал л байна новшнуудта нар эхлээд тэр олон тэрбумаасаататгалзчихдараа хуц за

1  |  0
Зочин(43.228.129.20) 2021 оны 12 сарын 22

Зөв энэ мөнгийг бүх нийтийн эрүүл мэндэд зарцуулах хэрэгтэй . Яармагт цэцэрлэгт хүрээлэн барья. Нэг хүнд ингэж мөнгө өгөх нь яавч зөв биш гавьяа гэж арай өөр зүйл бхйдаг гэж ойлгодог. Монголд эдийн засагийн хамгийн чухал байгаа

0  |  0
А(202.126.88.142) 2021 оны 12 сарын 23

Энэ хөгийн гар өөрөө ямар гавьяа байгуулсан юм бэ. Мөнгол төр амалсанаа өгч л байх ёстой. Гавьяа байгуулахад нь долоогоод халтирхад нь түлхээд.... ийм тоодгорууд л өөрсдөө гай болдог.Түвшинбаярын гавьяа бол түүх. Дэлхий мэдэх түүх

2  |  0
дамиа (66.181.166.134) 2021 оны 12 сарын 22

зөв өө. дэмжиж бна. гэмт хэрэгт холбогдсон ч бай, холбогдоогүй ч бай энэ урамшууллыг зогсоо. амжилт гаргахад нь нэг удаа ахиухан мөнгө өгөөд л болоо!!!!!!

0  |  0
ZOchin(66.181.180.158) 2021 оны 12 сарын 22

Зөв ш дээ дэмжиж байна, юун баатар, алуурчинд тэгж төсвийн мөнгөө цацахгүй шүү, өмнө өгсөн урамшууллыг нь буцаан төлүүл...хүн алаадах гэж ямар өчнөөн гавьяа шагнал өгсөн биш.... залуу үе нь ч сургамж аваг...!!!

0  |  0
ЗОЧИН(66.181.187.124) 2021 оны 12 сарын 22

Алуурчин баатар, хулгайч баатар л одоогоор байна. Сүүлийн үеийн мэдээгээр.

0  |  0
ЗОЧИН(66.181.187.124) 2021 оны 12 сарын 22

ЁСТОЙ ЗӨВ ҮГ ХЭЛЖ. ЗӨВХӨН СПОРТ Ч БИШ. БААТАР ЦОЛ ЭНЭ ОЛОН ЭХ ЗАХГҮЙ ГАВЬЯАТ ЦОЛ ЗЭРЭГ.

1  |  0
зөв зөв(64.119.20.77) 2021 оны 12 сарын 22

Дамдиннямд баяр хүргэх хэрэгтэй, хүмүүс ээ! Түүний хэлсэн шударга ёсонд бүрэн нийцнэ шүү! Тамирчдыг бүх насаар нь тэжээдэг баян орон дэлхийд байхгүй! Нөгөө дуурайх дуртай Америк, Японоосоо жишээ ав, үхэр монголчууд аа!!!

1  |  1
Дамдин(192.82.76.29) 2021 оны 12 сарын 22

Зөвхөн гэмт хэрэг хийсэн гэлтгүй нөгөө хэдэд нь ч гэсэн энэ мөнгө өгдгийг зогсоох нь зүйтэй. Яалаа гэж цацна вэ. Ж нь гадаад гараад явчихсан Ням Очир медаль авахад Монгол улсад юу нялзсан бйх уу.

1  |  0
Зочин (66.181.190.22) 2021 оны 12 сарын 22

Чи Төвшөөгийн нүүрийг харж байгаад наад үгээ хэлээч Гөлөлзөөд доогуур ширтэж дорой дугарсан гөлчигийинй адил нөхөр минь . Сайн явахад долоочих шахдаг Орчин цагийн Дүлзэн мөн байна шүү. Олимпийн алт мөнгийг ганцаараа хүртэх хүн энэ дэлхийд хэд бол гэхээс Манай Монголд дахиж заяахгүй

0  |  0
Top