ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал “Сайн нөхөртэй учирна”

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 23

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН МОГОЙ ӨДӨР

 

  • Аргын Тооллын: 2021.12.23 Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 19
  • Үс засуулвал: Сайн нөхөртэй нөхөрлөнө
  • Наран ургах, шингэх: 08.40-17.03
  • Барилдлага: Үл зохилдох   
  • Шүтэн барилдлага: Авахуй   
  • Суудал: Уул

Аргын тооллын 12 сарын 23, Бархасвадь гараг. Билгийн тооллын 19, Үнэг одтой, хөхөгчин могой өдөр. Өдрийн наран 8 цаг 40 минутад мандан, 17 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба хараал, жатхыг буцаах, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх зэрэг үйлд муу.

Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top