С.Эрдэнэ: Би хууль ёсны дарга хэвээр байгаа

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

АН-ын даргын асуудал маргаан дагуулсан хэвээр байна. О.Цогтгэрэл, М.Тулгат нарыг бүртгүүлэх асуудал яригдаж байсан ч Дээд шүүх О.Цогтгэрэлээс татгалзаж, С.Эрдэнэ М.Тулгатаас татгалзсан аж.

Өөрөөр хэлбэл, М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг С.Эрдэнэ эгүүлэн татаж, өөрийгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлт хүргүүлсэн гэх. Үүнтэй холбоотойгоор С.Эрдэнийн байр суурийг тодрууллаа. 

-М.Тулгатыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтээ эгүүлэн татсан гэдэг мэдээлэл байна. Үүнд тайлбар өгөхгүй юу?

-Маргааш 4:11 мэдээллийн цагаар энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгнө. Өнөөдөр орой удирдлагын багийн хуралтай.

-М.Тулгат, О.Цогтгэрэл нар үгсэн хуйвалдаж, дүрмийн бус үйлдэл гаргах гээд байна гэх хардлагыг та илэрхийлсэн байсан?

-Маргааш мэдээлнэ. 

-Намын даргаа сонгосон сонгууль тань хүчин төгөлдөр бус гэсэн үг үү?

-Юу гэсэн үг юм.

-Хүчин төгөлдөр сонгууль болж өнгөрсөн бол өнөөдөр М.Тулгат гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгүүлэх байсан юм биш үү?

-Маргааш мэдээлэл өгнө. Би дур мэдэн ганцаараа энэ талаар ярихгүй. Өнөөдөр удирдлагын баг хуралдаж, хэрхэн мэдээлэл хийх талаар ярилцана. 

-АН  С.Эрдэнийн халаасанд орох гэж байна гэдэг шүүмжлэл байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-АН хэний ч халаасанд ордог нам биш. АН бол жижиг нам биш.

-Улсын бүртгэлд бүртгэлтэй тамгыг нь та авчихаад энийг дарга болгоно, тэрийг дарга болгохгүй гээд суугаад байгаа юм биш үү?

-Би ямар ч юм аваагүй. Би Улсын дээд шүүхэд бүртгэлтэй хууль ёсны намын дарга хэвээр байгаа. 
 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(122.201.24.197) 2021 оны 12 сарын 23

Эрдэнэ чи ой санамжаа алдажээ.. Одоо олон нийтэд хор хөнөөл тарилгүй ҮХЭЖ ДАЛД ОРООСОЙ БИЛЭЭ...

0  |  0
3(202.21.109.99) 2021 оны 12 сарын 22

icheechee boon ylagdchaad hariutslaga huleegeech tsaisan p umaa

0  |  0
Зочин(202.9.46.129) 2021 оны 12 сарын 22

Энэ эрүүгийн элементүүдийг улс төрөёс холдуул

0  |  0
Зочин(66.181.180.215) 2021 оны 12 сарын 22

Найз Бат-Үүл нь шоронд орчихсон. Хүү Одбаяр нь саяхан шоронгоос гарсан. С.Эрдэнийг тойроод шоронгийн гарууд байна даа. Өөрөө шоронгоос төрсөн тэрбуимтан.

0  |  0
Иргэн(202.9.46.17) 2021 оны 12 сарын 22

Ёстой шорон зан гаргаж байна даа

2  |  0
зочин(202.21.104.98) 2021 оны 12 сарын 22

эрүүгийн элементүүд улс төрд орох ийм аюултай

3  |  0
Top