С.Эрдэнэ тэргүүтэй АН-ынхан Э.Бат-Үүлийг хэлмэгдсэн гэж үзэж байгаагаа мэдэгдэж, нээлттэй микрофон ажиллуулах болсон талаараа болон АН-ын даргатай холбоотой асуудлаар өнөөдөр /2021.12.23/ хэвлэлийн хурал хийлээ.
АН-ын дарга гэгдэх С.Эрдэнэ "АН-ын нэрийг барьж, өөрийгөө дарга гэж өргөмжилсөн О.Цогтгэрэлийн материалыг Улсын дээд шүүх /УДШ/ хүлээж авахаас татгалзсан. АН-д хуваагдал байхгүй. Нэг л эрх зүйн баримт бичигтэй. Тодруулбал 2017 оны гуравдугаар сард гаргасан УДШ-ийн тогтоол хүчин төгөлдөр хэвээр байгаа. Өнөөдөр төрийн бүх байгууллагатай харьцдаг албан ёсны тамга тэмдэг, баримт бичиг нь энд байна.
АН-ын хувьд шийдэх ёстой дотоод асуудал бий. Бид дүрэм журамд орсон нэмэлт өөрчлөлтийн дагуу дараагийн даргын сонгуулийг зохион байгуулж, УДШ-д бүртгүүлэхээр гурван удаа өргөн барьсан. Ингэхэд УДШ-ээс "Танай намын дотоод маргаан арилаагүй тул бүртгэх боломжгүй" гэдэг хууль бус тайлбарыг удаа дараа ирүүлсэн.
Улс төрийн намын дотоод маргааныг УДШ хэлэлцэхгүй. Өөрөөр хэлбэл, улс төрийн намын даргыг бүртгэх асуудал дээр шүүх бүртгэлийн үүрэг гүйцэтгэдэг. Гэтэл АН дотоод маргаантай байна гэдэг хяналтын үйл ажиллагааг УДШ удаа дараа явуулж байна гэв.
Мөн тэрбээр "М.Тулгатын нэрийг намын даргад бүртгүүлэхээр УДШ-д өгсөн. Гэтэл М.Тулгатын нэрийг татаж, С.Эрдэнэ гэдэг нэрийг бүртгүүлэхээр өгсөн гэх юм. Энэ талаар тайлбар өгөхгүй юу" гэсэн сэтгүүлчийн асуултад "Наад захын эрх зүйн мэдлэгтэй хүмүүс шууд ойлгоно. Өнөөдөр хууль ёсны эрх зүйн бүртгэлтэй дарга нь С.Эрдэнэ хэвээрээ, Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр миний нэр хэвээр байгаа. Өөрийгөө бүртгүүлэх гэж өгсөн гэдэг асуудлыг зөвөөр ойлго. Би угаасаа бүртгэлтэй дарга. Ийм байхад би өөрийгөө бүртгүүлэх гэж яах гэж дахин өгөх юм бэ. УДШ-ийн цахим мэдээллийн сайт дээр АН-ын дарга гэдэг цонхон дээр Ц.Тувааныг түр орлон гүйцэтгэгчээр бүртгэсэн тул манай намаас гомдол гаргасан. Ингээд УДШ-ийн цахим мэдээллийн сайтаас Ц.Тувааны нэрийг хассан ч С.Эрдэнэ гэдэг нэрийг дахин бүртгүүлэх гэхээр танай нам дотооддоо маргаантай байна гээд бүртгэхгүй байгаа юм.
Дан ганц цахим мэдээллийн сайт дээр байгаа хууль бус үйлдэлд гомдол гаргасан.
М.Тулгатын тухайд хоёр нөхцөл байдал үүссэн. Бүрдүүлбэр хангах материал дутуу байсан тул гүйцээх хүсэлт гаргасан. Мөн О.Цогтгэрэл, М.Тулгат хоёр гарын үсгийг зураад, алийг нь ч бүртгүүлсэн хүлээн зөвшөөрнө гэдэг бичгийг УДШ-д хүргүүлсэн юм билээ. АН бол дүрэмтэй байгууллага. Хууль, дүрмээрээ явах ёстой. Хоёр хүн хоорондоо тохироод, дарга болох ёсгүй. Ийм асуудлыг М.Тулгат дангаараа ч шийдэх ёсгүй. Иймд М.Тулгатын нэрийг өргөн барих эсэхийг Үндсэн дүрмийн хороогоор хэлэлцээд, Дүрэм зөрчсөн бол М.Тулгатын нэрийг өргөн барихгүй" гэсэн хариулт өглөө.
Сэтгэгдэл ( 6 )
Ёоо, энэ одоо зүгээр зайлчихмаар юм аа!! Юунд найдаж ингэнэ вэ? Сонгуулийн дараахан чухам зүгээр би муу, Туваан сайн гээд л тамга тэмдэгээ ”ёслол төгөлдөр” шилжүүлсэн бус уу??? Тэр үйлдэлээ одоо мартсан бол сэтгэцийн хувьд эрүүл бус, ямарваа нэг үйлдэлийг хэвийн явуулах чадамжгүй гэсэн үг биз дээ? Бүгдэд эл ийм үйлдлийг шийдэж чадахгүй байгаа монгол улсын шүүх байгууллагын үнэн нүүр царай тод харагдаж байна даа.
Olon songuuld namaa yalagduulchaad Ogcordoggui shavar arslan
Ene targan hogshin AN negmoson duusgavaa hoorhii enenees Name a salgaj avah oligtoi zaluuchuud alguu
МАН ЧӨТГӨРТЭЙ НӨХЦӨӨД ,АН- ЫГ ЗОМБИТОЙ БОЛГОВ.
УЛС ТӨРИЙН ҮХДЭЛ ГЭЖ ЯМАР ХҮНИЙГ НЭРЛЭДЭГ ЮМ БОЛ ОО?
Ene odoo haan uu zaana uu deed shuuh hurtel uunii tald orood baihiig bodohod MANii daalgavartai yam hiigeed bn daa