ДОРНЫН ЗУРХАЙ: Энэ өдөр нохой жилтнээ ЭЕРЭГ сайн

Б.Батчимэг | Zindaa.mn
2021 оны 12 сарын 24

ӨВЛИЙН ДУНД ЦАГААН ХУЛГАНА САРЫН НЭГ ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН МОРЬ ӨДӨР

 

  • Аргын Тооллын: 2021.12.24  Баасан гараг
  • Билгийн тооллын: 20
  • Үс засуулвал: Өлсөж ундаасна
  • Наран ургах, шингэх: 08.40-17.03
  • Барилдлага: Түлэх   
  • Шүтэн барилдлага: Хурьцахуй   
  • Суудал: Мод

Энэ өдөр нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмт хэрэг илрүүлэх, гэм буруутныг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийхэд муу.

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top