УИХ дахь намын бүлэг долоо хоног бүрийн Даваа гарагт хуралддаг. Энэ долоо хоногийн хувьд УИХ дахь МАН-ын бүлэг маргааш хуралдахаар болжээ.
УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр хуралдсан. Бүлгийн хурлаар гурван асуудлыг хэлэлцэж, дараах мэдээллийг өгсөн билээ.
Нэгдүгээрт, Оюутолгой орд дээр маш тодорхой байр суурьтай байгаа. Юуны өмнө энэхүү ордыг ард түмэнд үр өгөөжтэй байлгах ёстой. Нөгөө талаараа Монгол Улсын Үндэсний аюудлгүй байдлын үзэл баримтлал гэж бий. Гуравдагч орны хөрөнгө оруулалт маш чухал гэж үзэж байна. Оюутолгойн гэрээний асуудал дээр Засгийн газар боломжийн ажиллаж байна. Цаанаасаа тавьж байгаа шаардлага нь ондоо багтаагаад хариугаа өг гэдэг зүйлийг ярьж байгаа юм билээ. Бид нэг хоногийн завсарлага авч, Ерөнхий сайдтай уулзаж ажиллаж байна. Энэ тогтоолыг дэмжиж байна.
Хоёрдугаарт, Цар тахлын хуулийг сунгахтай холбоотой асуудлыг хэлэлцсэн. Манай бүлгийн зүгээс Цар тахлын хуулийн хэд хэдэн заалтыг дэмжихгүй байна. Цар тахлын хуулиар дамжуулан төсвийг үр ашиггүй зарцуулах явдал хэрээс хэтэрч байна. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаа дуусахад хоёр жил үлдлээ. Сүүлийн хоёр жил Цар тахлын хуулиар амьдарч байна. Гэтэл энэ хууль бүх хүмүүст ижил түвшинд үйлчилж байна уу үгүй юу гэдэг асуудал байна.
Гуравдугаарт, жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиар нийтийн сонсгол зохион байгуулахтай холбоотой асуудлыг хэлэлцлээ. УИХ-ын нэр бүхий 37 гишүүнээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар Хууль зүйн байнгын хороон дээр Нийтийн сонсгол зохион байгуулах саналыг 11 дүгээр сарын 19-нд УИХ-ын даргад албан бичгээр хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хэрэгжилтийн талаар нийтийн сонсголыг энэ сарын 30-ны өдөр зохион байгуулахаар болсон. Гэсэн хэдий ч тус нийтийн сонсголыг баярын уур амьсгал давхацсан өдөр зохион байгуулж байгаа нь нийтийн сонсгол хийсэн нэр төдий болно. NoDoubleStandart хөдөлгөөний залуусын зүгээс мөн үүнийг эсэргүүцэж холбогдох шаардлагаа хүргүүлсэн.
Сэтгэгдэл ( 0 )