АН-ын задрал хоёр талд явагдаж байсан бол өнөөдрөөс гурав хуваагдлаа.
Өөрөөр хэлбэл М.Тулгат хууль ёсны дотоод сонгуулиар сонгогдсон намын дарга гэдгээ зарлаж, өөрийнхөө нэрийг бүртгүүлэх хүсэлт хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.
Тэрбээр "М.Тулгат гэдэг хүн бол багаараа ардчиллын төлөө тууштай тэмцэх болно. Би бол АН-ын дотоод сонгуулиар сонгогдсон хууль ёсны дарга. Миний нэрийг УДШ бүртгүүлэх хүсэлтийг дахин хүргүүлэх болно. Монгол Улс хуультай орон учраас хуулийн дагуу, АН-ын дүрмийн дагуу асуудлаа шийдээд явна. АН хоёр, гурван даргатай болж байгаа нь цаанаас шидсэн чулуу байж болно. Аль нэг тал нь намын дарга болонгуутаа нөгөө талаа цавчиж хаях ёсгүй. Би жинхэнэ дотоод ардчилалтай, эрүүл улстөрийн хүчин болгохын төлөө ажиллана" гэлээ.
С.Эрдэнэ УИХ-ын сонгуулиар ялагдал хүлээж, АН-ын даргын түр орлон гүйцэтгэгчээр Ц.Тувааныг томилогдсон. Үүнээс зургаан сарын дараа С.Эрдэнэ гарч ирэн Ц.Туваанаас тамгаа авах гэсэн боловч өгөөгүй тул Улсын бүртгэлийн ерөнхий газраас шинэ тамга гаргуулан авсан байдаг.
Ингээд С.Эрдэнэ өөрийгөө албан ёсны дарга хэмжээн зарлаж, намын даргын сонгууль явуулаад М.Тулгат ялсан. Гэвч Улсын дээд шүүхэд бүртгүүлж амжилгүй түүний нэрийг буцаан татаж, С.Эрдэнэ өөрийнгөө намын даргаар бүртгүүлэх хүсэлтээ хүргүүлсэн байдаг.
Харин Ц.Тувааны талаас намын даргын сонгуулийг зохион байгуулж, О.Цогтгэрэлийг сонгосон. Гэвч Улсын дээд шүүх О.Цогтгэрэлийг бүртгэхээс татгалзсан. Шүүх дээрх шийдвэрийг гаргасан ч О.Цогтгэрэл нар С.Эрдэнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа билээ.
Ийнхүү тал талд өөрсдийгөө дарга гэж зарласан АН-ынхан одоогоор гурван толгойтой болоод байна.
Сэтгэгдэл ( 20 )
Ардчилсан коммунист нам АКН, Либерал ардчилсан нам ЛАН гээд тус тус тусдаа нам байгуулвал таарна.
15 толгойтой атгаалжин хар мангас гэж үлгэр
АНусууд үнэ бүтэхгүй ээ
Би АН -ын 7 дахь дарга байна
motrock abr-ni gadaa bid 3 rap suujila tunagbajar hurj ired shudla shandal suulged hutgand suulegl zodoj ehdinma.chi ih olon hing hutgand suulgajilaa.
Болж.Муусайн хулгайчууд тэртэй тэргүй хэнд ч хэрэггүй болчихсон АН ын даргын суудлын төлөө алалцана.Хажуунаас нь харж таашаал аваад сууцгаая.АН ыг яг үнэндээ Алтанхуяг, Баттулга хоёр л тараах зорилго тавьж түүндээ хүрсэн.Мөн Элбэгдорж, Бат-Үүл хоёр ч энэ намыг сүйрүүлэх эд чадлаараа ажиллаж зүтгэсэн.Хөөрхий жирийн гишүүд нь энэ хэдэн бузар амьтдын золиос боллоо доо.
zailtsgaa
zailtsgaa
zailtsgaa
zailtsgaa
zailtsgaa
Өчигдөрөөс АН 5 даргатай болоод байна. АН-ын даргад нэр дэвшүүлэх нээлттэй байгаа шүү хахаха хихихи
Хууль ёсны тамга нь Цогтгэрэл гэдэг хүнд бгаа л юм бна ш дээ. Эрдэнийн тамга дахтн хийлгэсэн юм бна. Тэгж ойлголоо зав үү.
АНыг Яах гэж ингэж ард түмэнд муухай харагдуулах гэж худал юм бичиж бдаг юм бэ дэ
HA HA HA TULGAT AN-D BAIGAA TSAGT HED CH HUVAAGDAJ MAGADGUI
Өөрсдөө намаа 3 хувааж байж хүн буруутгаад бдаг нь үнэн гаж шөө..
5 нам нийлж байсан юмсан 5 даргатай болоод тарах вий дээ
Шуудайнд хийсэн эвэрнүүдээ гэж бүгдээрээ тарцгаа...
АН гэж ерөөсөө байхгүй болсон намд хэдэн ч дарга байсан болно.
15 толгойтой болчих вий