ДОРНЫН ЗУРХАЙ: Их хүмүүнтэй уулзахад сайн өдөр

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

ӨВЛИЙН АДАГ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ ШАРАГЧИН ХОНЬ ӨДӨР

 

  • Аргын тооллын: 2022.01.06  Пүрэв гараг
  • Билгийн тооллын: 4
  • Үс засуулвал: Бие эрхтний хүч сайжирна
  • Наран ургах, шингэх: 08.41-17.15
  • Барилдлага: Үл тохирох   
  • Шүтэн барилдлага: Нэр өнгө   
  • Суудал: Төмөр

Энэ өдөр гахай, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, угаал үйлдэх, мал худалдан авах, мал түгээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн.

Сахил санваар авах, хануур, төөнүүр хийлгэх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу.

Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top