Казахстанд НАЙМАН хүн амиа алдаж, 300 ГАРУЙ хүн шархадлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Казахстанд үүссэн эмх замбараагүй байдлын улмаас найман хүний амь үрэгдэж, 300 гаруй хүн шархадлаа.

Амиа алдсан хүмүүс нь цагдаа болон Үндэсний гвардын дайчид байжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны мэдээлснээр гэмтэж, шархадсан 300 гаруй хүн мөн хүчний байгууллагынхан аж.

Босогчид Казахстаны Алма-Ата хотын олон улсын нисэх буудлыг эзэлж, нисэх гэж байсан таван онгоцыг дээрэмдэн, тоносон гэсэн мэдээлэл ч байгаа юм.

Байдал хяналтаас гарсан тул Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллагаас тусламж хүсжээ. Үүн дагуу Хамтын аюулгүй байдлын тухай гэрээний байгууллага Казахстан руу энхийг сахиулах хүчээ оруулахаар болсон байна. 

Казахстанд үймээн анх шингэрүүлсэн хийн жижиглэнгийн үнэ өссөнөөс болж эхэлсэн юм. Төр засгийн зүгээс шингэрүүлсэн хийн үнийн асуудлыг шийдсэн ч хотуудад эмх замбараагүй байдал газар авсан.

Одоо Казахстанд орон даяар 14 хоногийн байлдааны онц байдал зарлаж, хөл хориод байна. Иргэдийг гэрээсээ гарахгүй, цонх руугаа ч ойртохгүй байхыг анхааруулж байгаа аж.
 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.179.26.245) 2022 оны 01 сарын 06

yg manaichschig cheel chachuul , songuuliin luivar ,

0  |  0
зочин(103.212.116.162) 2022 оны 01 сарын 06

хээл хахууль албан тушаал нь алийгаа алдсан байсан юм биш үү алийн бүр харж суухав дээ тэмцэх нь зөв харин хүний аминд хүрдэг л буруу даа

0  |  0
(103.212.119.84) 2022 оны 01 сарын 06

horchin gasah

1  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 01 сарын 06

хасган бомбоо

1  |  0
Top