Казахстанд болж буй эмх замбараагүй байдлын улмаас 200 сая ам.долларын хохирол учраад байна гэж тус улсын Бизнес эрхлэгчдийн “Атамекен” үндэсний танхим тооцоолжээ.
Хамгийн сүүлийн мэдээллээр, Казахстаны арван мужид 848 бизнесийн субъект, 1021 бизнесийн объект өртөөд байна.
Алматы хотод гэхэд 789 субъект, 950 объект хохирол амсаад байна.
“Атамекен” танхимын тооцоолсноор, хохирлын нийт хэмжээ 87.2 тэрбум тэнгэ буюу 200 сая ам.долларт хүрсэн бол зөвхөн Алматы хот 85.8 тэрбум тэнгэгийн хохирол амсаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хохирлыг Нурсультан Назарбаеваар төлүүл. Тэмцлээ үргэлжлүүлж эх орноо дээрэмчдээс чөлөөл.